Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

    07/04/2025

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Б.Бадрааг хилээр орж ирмэгц нь цагдан хорьжээ
Гэмт хэрэг

Б.Бадрааг хилээр орж ирмэгц нь цагдан хорьжээ

coolBy cool02/06/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нүүрсний” болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадынханд эзэмшүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадрааг цагдан хорьжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн эхээр Монгол Улсын хилээр орж ирмэгц нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны захирамжийг үндэслэн дээрх цагдан хорих ангид саатуулсан байна. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 18.6-2.2-ын мөнгө угаасан гэсэн үндэслэлээр Б.Бадрааг яллагдагчаар татаад байгаа юм.

“Нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсголоор Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхой болсон. Үүнээс улбаалан хууль зoрчсoн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Засгийн газарт хүргүүлсэнтэй холбоотойгоор АТГ-аас Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал нарыг дахин шалгаж эхэлсэн юм.

Энэ үед Б.Бадраа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, биеэ эмчлүүлэх нэрээр БНСУ руу явсан билээ. Тиймээс Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг яллагдагчаар татан цагдан хорих захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч гаргаж, уг хоёр хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461дүгээр ангид саатуулаад байсан. Тэднийг цагдан хорьсон 30 хоногийн хугацаа дуусаж, Ш.Эрдэнэжаргалын эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суллан, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол Х.Нэхийтийг үргэлжлүүлэн хорьсон аж.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.