Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Ноёд групп”-ийн захирал Г.Буяндоржид оноосон ялыг хэвээр үлдээлээ 
Мэдээ

“Ноёд групп”-ийн захирал Г.Буяндоржид оноосон ялыг хэвээр үлдээлээ 

coolBy cool02/16/20241 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний шийтгэх тогтоолыг Б.Буян­дорж, Д.Батжаргал болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж. Цагдаагийн байгууллагад 2014 оноос хойш шалгасан, 34 хавтас бүхий хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Тэд хуурамч баримт бичиг ашиглан 2011 оны зургаадугаар сарын 27-нд “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг БНХАУ-ын иргэн Шиан Дуншэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хурцаа гэх нэрээр үйлдэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хүргүүлсэн байна. Улмаар тус компани болон БНХАУ-ын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт, импорт” компанийн хооронд мөн оны гуравдугаар сард байгуулсан ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дуншэнээс шилжүүлсэн хоёр сая ам.доллароос 1.2 саяыг нь “Скай тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн болон “Голомт” банкны дансаар авч залилсан хэрэгт буруутгасан юм.
Ингэхдээ Г.Буяндорж нь иргэн Ч.Ууганбаярын нэр дээр “Скай тауэр Энх­буян” гэх компанийг байгуулсан тухай баримт хавтаст хэрэгт байдаг. Мөн Г.Буяндоржийг хуурамч бичиг баримт ашиглан, зориудаар зохиомол байдал бий болгон бодит байдлыг нуун бусдыг төөрөгдүүлж, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг зохион байгуулсан,
Д.Батжаргалыг уг хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар Г.Буяндоржийг 40, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Түүгээр ч зогсохгүй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т учруулсан хохиролд Г.Буяндоржоос 671.7, Д.Батжаргалаас 771.7 сая төгрөгийг гурван сарын дотор гаргуулж төлүүлэх, тус төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-иас 1.5 тэрбум төгрөг, 547.5 мянган ам.долларыг иргэний нэхэмжлэгч Шиан Дуншэнд олгуулахаар шийдвэрлээд байв. Энэ нь хэргийн хүрээнээс хальсан шийдвэр гэж тус үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргасан аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч, төлөөлөгч нарынх нь гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээлээ.
гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

1 сэтгэгдэл

  1. Оо on 02/16/2024 09:59

    Буяндорж угаасаа рeцeдивист луйварчин биз дээ. Тэгээд эхнэрээ талбай дээр зогсоогоод сүржигнэнэ. Жинхэнэ луйварчин. Дуучин Ариунаа Ийм хүнтэй амьдарч л байдаг . Энд тэндээс нуусан хүүхэд гараад ирэх вий дээ

Сүүлд нэмэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.