Монголын кино урлагт нэгэн шинэ продакшн дэлгэцийн нэгэн шинэ уран бүтээлээр хүч түрэн орж ирлээ. Энэ бол “Эго” продакшны анхны уран бүтээл “Хайрын гэрээ” уран сайхны кино юм.
Шинийн гуравны бэлэгт сайн өдөр нээлтээ хийсэн уг киног Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн шавь нар хамтран бүтээжээ.
Гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин сахал Пүүжээ буюу МУСТА Ж.Пүрэвдорж, МҮОНРТ-ийн кинонд дуу оруулагч, жүжигчин Э.Дэлгэрцэцэг, Хүүш Дамдин гэдгээр нь хүмүүс мэддэг Маск продакшны жүжигчин Сүхбаатар, “Зогсохгүй” продакшны Дүүрээ зэрэг уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
2000-2005 оны залуусын амьдралын хэв маяг, хайр дурлалыг харуулах “Хайрын гэрээ” нэрнээсээ эхлүүлээд киногоороо хайрыг үзэгчдэд өөр өнцгөөс харуулахыг зорьсон тэдний бүтээл бүх кино театруудад гарч эхэлсэн бөгөөд тун удахгүй 21 аймгийн үзэгчиддээ хүргэх гэнэ.