Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах хурлыг товлолоо
Сонин хачин

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах хурлыг товлолоо

Эрхэм админBy Эрхэм админ03/01/2024Updated:03/01/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
-Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарын ялыг багасгав
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс зарим шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн, хөнгөн ял оноосон хэмээн улсын яллагч нар эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус шүүх эл хэргийн давж заалдах шүүх хурлыг энэ сарын 7-нд хэлэлцэхээр товлож буй аж.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн, долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо гарган танилцуулсан билээ. Ингэхдээ 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Прокурорууд эл тогтоолыг эсэргүүцэж, нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзсэн билээ. Тухайлбал, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбатад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарласан, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг, “Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Алтай групп” буюу “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, “Чингис хаан” банк, “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд, “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдорж, “Монгол драй милк”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг, “Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардорж тэргүүтэй хүмүүст оноосон ял хэт хөнгөдсөн, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн байдалтай тохироогүй хэмээн улсын яллагч нар давж заалдах шатанд хандаад байгаа. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Тэднийг эрх мэдлээ урвуулан Худалдаа, хөгжлийн банканд давуу байдал олгосон хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, Худалдаа, хөгжлийн банктай үл хөдлөх эдхөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, тус банкныхны хөрөнгөөр хуучнаар Хүүхдийн номын сангийн буурин дээр барьсан барилгад Хөгжлийн банкныхан оффис авахдаа сонгон шалгаруулалт зарлаагүй, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбумын хохирол учруулсан хэмээн буруутгасан. Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын оролцоотой хийсэн гэрээний дагуу Хөгжлийн банк, Худалдаа, хөгжлийн банкны төв байрны 11, 12 дугаар давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан гэдэг. Мөн гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат Хөгжлийн банкан дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад хугацаатай байршуулах шийдвэр гаргаж, түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад албан тушаалаа урвуулан хугацаанаас нь өмнө эргүүлж авсан аж. Үүнээс болж Хөгжлийн банкны хадгаламжийн хүүгийн орлогыг алдагдуулж, 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан АТГ-т шалгасан билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг дахиж хэлэлцээд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон.
Улмаар Н.Мөнхбатын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, мөн хугацаагаар хорих ял оноосон. Харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, мөн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм. Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Н.Мөнхбатын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, хоёр жил хорихоор болов. Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын хорих ялыг өөрчилж, 20 сая төгрөгөөр торгож, төрд ажиллах эрх хассан нэмэгдэл ялыг хэвээр нь үлдээжээ.
Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.