Дуучин А.Түмэн-Өлзийгийн уран бүтээлийг шимтэн сонсогчид олон. Хоолойны цар хүрээ сайтай, сайхан дуулдаг хэмээн магтуулдаг дууч бүсгүй шинэхэн хайрандаа умбаж сүйн бөгж зүүсэн.
Тэрээр жүжигчин Л.Сөрөлтэй хамтран “Хөөрхөн”, “Хайрын тэнгэр диваажин” ,”Нандин” зэрэг уран бүтээл хийж, сонсогчдын хүртээл болгосон билээ. Тэгвэл хоёр залуус хамтын уран бүтээлээсээ чөлөө авч тус тусын замаа хөөсөн ч нэгнийхээ уран бүтээлийг дэмжиж алгасахгүй үздэг гэнэ шүү.
Энэ хаврын шилдэг уянгын драмын жүжиг болох “Тод хувцастай эмэгтэй”жүжгийн нээлтийн үеэр манай дуран дууч бүсгүйг онцлон буулгалаа.


