Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ИНЕГ-ын удирдлага хариуцлага алдаж 1.8 тэрбум төгрөгийг салхинд хийсгэхийг завдлаа!!!
Мэдээ

ИНЕГ-ын удирдлага хариуцлага алдаж 1.8 тэрбум төгрөгийг салхинд хийсгэхийг завдлаа!!!

Эрхэм админBy Эрхэм админ03/15/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сард АНУ-д айлчлах үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг баталж, энэ жилийн хоёрдугаар улирлаас тус улс руу шууд нислэг үйлдэхээр болсон. Өнөө жилийн хоёрдугаар улирал хаяанд ирчихсэн атал нислэгийн бэлтгэл ажил зуун задгай, жаран хагархай байна.

Үүнийг хийж хэрэгжүүлэх ёстой газар бол Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар. Гэтэл ИНЕГ-ынхан энэ ажилдаа хойрго хандаж байна гэхэд хилсдэхгүй нь. ИНЕГ-аас энэ нислэгт бэлтгэхээр “Монгол Улсаас АНУ руу тогтмол агаарын тээврийн нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар нь АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын олон улсын аудит шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах, бэлтгэл ажлыг хангуулахад зөвлөх үйлчилгээ авах” гэсэн 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг хялбаршуулсан журмаар гэсэн тодотголтойгоор өнгөрсөн сарын 29-нд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд оруулж. Энэ сарын 13-ны 10.00 цагаас өмнө тендерийн бичиг баримтыг хүлээн авч, 30 минутын дараа нээхээр зарласан байв. Гэвч энэ тендерт нэг ч оролцогч материал өгөөгүй аж. Тиймээс тендерийн үр дүн гарсангүй.

Олон нийтийн сүлжээнд жиргээч Batengineer “Олон улсын тендерийг хэн ч олж харахгүй, монгол хэлээр, маш богино хугацаатай зарлаж байхаар намчдаа халж, нисэхийн мэргэжлийн хүмүүсээ ажилд олноор нь авбал Америк нисэх болзлоо хангана” хэмээн шүүмжилжээ. Түүний хэлсэнчлэн маш богино хугацаанд хэнд ч мэдэгдэхгүй, үзэгдэхгүй зарласан тендерт ямар ч оролцогч материал өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ.

АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээр хийхээс 12 жилийн өмнө манайхан шууд нислэг үйлдэх саналаа илэрхийлж байсан гэдэг. Үүний хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-наас мэргэжилтнүүд 2012 онд ирж аудит хийжээ. Ингээд 10 гаруй шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учраас үүнийгээ олон улсын стандарт, АНУ-аас тавьдаг шалгуур, ИКАО-гийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаж, ЗТХЯ, ИНЕГ-т өгөөд явсан аж. Тухайн үед ИНЕГ-ын өнөөгийн дарга Ч.Мөнхтуяа ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан тушаалтан байсан юм билээ. Тэр үедээ АНУ-ын талаас тавьсан шаардлагыг биелүүлэх талаар хүчин чармайлт гаргасан бол өдгөө эрсдэлтэй тулгарахгүй байсан нь ойлгомжтой. Хойд Америк руу нисэх САТ-1 үнэлгээг авч, энэ оны хоёрдугаар улиралд багтаж монголчууд АНУ руу өөрсдийн агаарын тээвэрлэгчээр шууд хүрэх боломж бүрдэх байсан биз. Гэтэл ИНЕГ-аас зарласан 1.8 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тендер үр дүнгүй болчихлоо. Ийм их хэмжээний мөнгө үрэн таран хийхийн оронд нисэхийн нарийн мэргэшсэн инженер, доктор, профессоруудаа ажиллуулсан бол үр дүн гарах ч байсан юм бил үү.

Үүнээс гадна ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын үйл ажиллагаатай тэрссэн өөр ч үйлдэл гаргаж буй гэх. Тодруулбал, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Гэтэл тус газрынхан үүнийг хэрэгжүүлэхгүй гэж ажилтан, албан хаагчдадаа мэдэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлэв. Тэдний өгүүлснээр тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийнхэн удирдлагатайгаа гурван талт хэлэлцээр хийгээд ажилтнуудынхаа цалинг 40 хүртэл хувиар нэмэх боломжтой гэж дүгнэн, санал болгосон юм байна. Гэтэл өнөөгийн удирдлага нь боломжгүй хэмээн татгалзсан аж. Үүнээс үзэхэд ИНЕГ-ын өнөөгийн удирдлага Засгийн газрынхаа үйл ажиллагаатай тэрсэлж байна гэхэд хилсдэхгүй.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.