Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Уран харандаа” таталбар зургийн улсын анхдугаар уралдаан боллоо
Мэдээ

“Уран харандаа” таталбар зургийн улсын анхдугаар уралдаан боллоо

Эрхэм админBy Эрхэм админ03/19/2024Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Соёл, урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулиас санаачлан, Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Уран харандаа” таталбар зургийн улсын уралдааныг 03 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн их сургууль болон Ерөнхий боловсрол, тусгай дунд, лицей сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд хоёр ангиллаар зохион байгууллаа.

Уралдаанд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн зураачийн ангийн оюутнуудын зурж, бүтээсэн макет, тайз болон дүрийн эскиз, жүжгийн жижиг хэрэглэл, уралдааны хоёр ангиллын шилдэг оролцогчдын таталбар зургуудаас бүрдсэн үзэсгэлэн дэглэж олон нийтэд толилуулснаас гадна “Таталбар зураг”, “Жүжгийн дүрийг хэрхэн зурах”, “План зураг”, “Театрын зураачийн онцлог” сэдвээр нээлттэй хичээл зохион байгууллаа. Уралдааны оюутны ангилалд 7 сургуулийн 45 оюутан, Ерөнхий Боловсролын Сургуулийн ангилалд 12 сургуулийн 55 сурагч оролцлоо.

Уралдааны шүүгчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон, УДЭТ-ын ерөнхий зураач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Насанцэнгэл нар ажиллаж Хүүхдийн урлан бүтээх төвд “Шагнал гардуулах ёслол”-ын ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа.

Тус уралдаан нь “Таталбар зураг” нэрээр СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн “Тайз, дэлгэцийн зураг” хөтөлбөрийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2024 оноос цар хүрээг өргөжүүлж цаашид улсын хэмжээнд зохион байгуулахаар тогтлоо.

Соёлын бүтээлч сар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.