Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Оймсондоо хахуулийн мөнгө нуусан МХЕГ-ын “хурган дарга”-ын хэргийг анхан шатны шүүхээр ДАХИН хэлэлцэнэ
Гэмт хэрэг

Оймсондоо хахуулийн мөнгө нуусан МХЕГ-ын “хурган дарга”-ын хэргийг анхан шатны шүүхээр ДАХИН хэлэлцэнэ

coolBy cool04/15/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэн, Э.Аззаяад хөнгөн ял оноосон хэмээн анхан шатны шүүхээр түүнд холбогдох үйлдлийг нь дахин хэлэлцүүлэхээр болоод байна.
АТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын байрны 432 тоот буюу Н.Баярсайханы албан өрөөнд 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд нэгжлэг хийсэн бичлэгийг хүмүүс санаж буй нь лавтай. Түүний оймсноос боодолтой гадаад валют, мөнгөн дэвсгэрт гарсан билээ. 100-тын америк долларын хуучин шар дэвсгэрт 11, шинэ 100-тын дэвсгэрт 75 ширхэг байсан аж. Хүрэмнийх нь халаасанд 10 000 төгрөгийн дэвсгэрт 30, 20 000 төгрөгийн дэвсгэрт 25 нийт 800 000 төгрөг байсныг бас хураан авчээ. Өөрөөр хэлбэл, ажлын өрөөнөөс нь нийт 8600 ам.доллар, 10.8 сая төгрөг битүүмжилсэн түүхтэй.
Маргааш нь Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийгээд төмөр шүүгээ (сейф)-нээс хоёр гялгар тортой 20 000 төгрөгийн дэвсгэртүүд хураасан. Шүүх хурлын тэмдэглэлд дурдсанаар, нийт 64 боодол мөнгө байж. Мөн тэр шүүгээнд цаасанд боодолтой 20 000 төгрөгийн дэвсгэрт зургаан боодол, нийт 12 сая төгрөг байв. 100-тын дэвсгэртээр гурван боодол буюу 3000 ширхэг ам.доллар, нэг боодол юань цаасанд боодолтой байлаа. Хэтэвчнээс нь 100-тын есөн боодол буюу 900 ширхэг ам.доллар, юань 400 ширхэг, задгайгаар 100-тын дэвсгэртээр 63, 50-тын дэвсгэртээр дөрөв, 20-тын дэвсгэртээр 18, 10-тын дэвсгэртээр 21, 5-тын дэвсгэртээр найм, 1-тийн дэвсгэрт долоо ширхэг, нийт 7117 ам.доллар хураан авав” гэжээ. Н.Баярсайханы гэрийн зочны өрөөнөөс 16 460 ам.доллар, 5.1 сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг гарсан юм байна. Харин дээрх сейфнээс 127 117 ам.доллар, 140 сая төгрөг, 50 000 юань гарч байсан.
Харин Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн XV хороон дахь орон сууцаас 57.4 сая төгрөг, 20 000 юань хураан авсан.
Гэмт хэргийн замаар олсон нийт 230.8 сая төгрөг, 152 177 ам.доллар, 70 000 юанийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн билээ.
Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.