Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

    07/04/2025

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“УРЛАХУЙ, ШҮТЭХҮЙ ГЭГЭЭРЭХҮЙ” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ
Мэдээ

“УРЛАХУЙ, ШҮТЭХҮЙ ГЭГЭЭРЭХҮЙ” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ04/15/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерейд өнөөдрөөс эхлэн нээж энэ сарыг дуустал үзэгч олон нийтэд толилуулахад бэлэн болоод байна.

Үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ Зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 233 шүтээн зургийн бүтээл дэглэгдэж байгаагийн дотор, Эрдэнэ зуу музейн 18-р зууны үед бүтээсэн Гомбо Махгалын цуврал 13 дүр бүхий нагтан бүтээл, Автай сан хааны үеэс монгол оронд шүтэж ирсэн хийдийн гол шүтээн Гомбогүр бурхны дүр, Чойжин ламын сүм музейгээс догшин Арван хангал бурхдын цуврал дүр, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс Өндөр гэгээн Занабазарын хэдэн өөр дүр бүтээлүүд тавигдсан. Бүтээлүүдийн хамгийн бага нь хэмжээтэй нь 10 см, хамгийн том хэмжээтэй нь бүтээл 3 метр хэмжээтэй, өмнө төдийлөн олны хүртээл болж байгаагүй ховор бүтээлүүд байгаагаараа онцлог юм.

Урлахуйн ухааны үндсэн төрөл Танка буюу Шүтээн зургийн урлаг Монгол оронд эрт үеэс хөгжиж XIX-XX зууны үед олон дахин давтагдашгүй бүтээлүүд төрөн гарснаас өдгөө музейн сан хөмрөгт цөөнгүй бүтээлүүд хадгалагдаж байна.

Шүтээн зурагт бурхны хөрөг дүр болон бурхдын жирав буюу намтар түүх, орд өргөө орон хийд, номын багш, хутагт хувилгаан дүр тэргүүтнийг дүрслэхээс гадна монгол танка зурагт түүхэн гавьяат хүний дүрийг бурханчлан бүтээсэн байхаас гадна монголчуудын ахуй зан заншил, соёл уламжлалыг багтаасан дүрслэл оруулсан байх нь цөөнгүй.

Шүтээн зургийг тусгай тиг ёсны дагуу бүтээдэг уламжлалтай, зургийн дэвсгэр өнгөнөөс нь хамаарч нагтан буюу хар дэвсгэрт, гартан буюу цагаан дэвсгэрт, мартан буюу улаан дэвсгэрт, сэртэн буюу шар дэвсгэрт хэмээдэг ангилан үздэг.

Шүтээн зураг бурхны сургаалын нэгэн илэрхийлэл болж гүн гүнзгий утга бэлгэдлийг агуулдаг бөгөөд эрт үеэс өнөөг хүртэл тасралтгүй уламжлан хөгжиж урлахуй ухааны томоохон төрөл соёлын үнэт өв юм.

Соёлын бүтээлч сар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.