Энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 буудал орчмоос ажлаа тараад харьж явсан Б.Оч гэх залуу алга болсон талаар мэдээлсэн.
Тус өдөр 16:30 минутын үед ажлаасаа гэр лүүгээ харих гэж гараад сураггүй алга болсон. “Хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад очно” хэмээн гэрийнхэнтэйгээ ярьжээ.
Харамсалтай нь түүний цогцсыг өчигдөр /2024.05.15/ орой олсон байна.