Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Дорнод аймгийн 1993 оны төгсөгчид спортын шилдгүүдээ шалгаруулав
Мэдээ

Дорнод аймгийн 1993 оны төгсөгчид спортын шилдгүүдээ шалгаруулав

coolBy cool05/16/2024Updated:05/17/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

         Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийн спортын ээлжит их наадам 2024 оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Чойбалсан хотноо амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд тус аймгийн төвийн болон сумдын сургуулийн нийт 12 багийн 140 гаруй тамирчид оролцсон бөгөөд волейбол, дартс, ширээний теннис, олс таталт, холын зайн шидэлт гэсэн таван төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Нийтийн биеийн тамирыг дэмжих, төгсөгчдийн нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хийдэг спортын их наадмыг энэ удаад Сүмбэр сумын төгсөгчид хариуцан зохион байгууллаа.
          Волейболын тэмцээнд Дашбалбар сумын төгсөгчид аваргалж алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байранд Төмөр замын сургуулийн төгсөгчид, хүрэл медалийн эздээр V сургуулийн баг тамирчид тодров. Сагсан бөмбөгийн холын зайн шидэлтийн аваргаар Төмөр замын сургууль, мөнгөн медалийг Баян-Уул сумын сургууль, гуравдугаар байранд Дашбалбар сумын сургуулийн төгсөгчид шалгарлаа.  Ширээний теннисний төрөлд V сургууль, Хан-Уул цогцолбор сургууль, Дашбалбар сумын сургуулийн баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн байна. Дартсын тэмцээнд Чойбалсан сумын сургууль, V сургууль, Цагаан-Овоо сумын сургуулиуд тус тус алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоов. Олс таталтаар нэгдүгээр байранд Чойбалсан сумын сургууль, хоёрдугаар байранд Хан-Уул цогцолбор сургууль, гуравдугаар байранд Дашбалбар сумын сургуулийн төгсөгчид шалгарав.
       Багийн нийт дүнгээр Дашбалбар сумын сургууль тэргүүн байр эзэлж, цом өргөлөө. Харин V сургууль дэд байр, Чулуунхороот сумын сургууль гуравдугаар байранд оров. Шилдэг эрэгтэй тоглогчоор Дашбалбар сумын төгсөгч Б.Бямбацогт, шилдэг эмэгтэй тоглогчоор Чулуунхороот сумын төгсөгч Б.Гарамжав нар тодорсон байна. Спортын их наадмын үеэр Сүмбэр сумын төгсөгч Н.Атарбаяр “Волейболын спортын мастер” цол тэмдгээр шагнууллаа.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.