Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ГАЙХАМШИГТ ДУРСГАЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛЭЭ
Мэдээ

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ГАЙХАМШИГТ ДУРСГАЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ05/09/2024Updated:05/28/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор Монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаад буй билээ.


Энэ хүрээнд “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ГАЙХАМШИГТ ДУРСГАЛ” үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей (Төв байр-Хуучин барилга)-д 5 дугаар сарын 09-ний өдөр нээж, ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн 10 дугаар Ерөнхий чуулганы зочид, төлөөлөгчдөд толилууллаа.


Уг үзэсгэлэн 3 хэсэг агуулгатай:

1. “ЮНЕСКО-ИЙН ДЭЛХИЙН ДУРСАМЖ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСААС ОЛОН УЛСЫН, БҮС НУТГИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН ӨВҮҮДИЙН ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН: Үүнд:

1.1. “МОНГОЛ ШУНХАН ДАНЖУУР” ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн. (2011 он)

1.2. “ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР” ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн. (2013 он)

1.3. “САХИУСАН ДАРА ЭХ” Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн. (2014 он)

1.4. “МЭРГЭД ГАРАХЫН ОРОН СУДРЫН МОДОН БАР” Ази-Номхон далайн бүс нутгийн хөвд бүртгэгдсэн. (2016 он)

1.5. “ДАНЖУУРЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ” ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд Монгол шунхан Данжуурын нэмэлт болж (inclusion) бүртгэгдсэн. (2017 он)

1.6. “ЦОГТЫН ХАДНЫ БИЧЭЭС” ЮНЕСКО-ийн ”Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын дэлхийн өвийн жагсаалт (2023 он)

1.7. Нэр дэвшүүлж буй өв “Халхын ноёдын угсаа залгамжилсан хүрдэн зураг буюу Халхын 4 хааны угийн бичиг” (цахим танилцуулга)

Дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хороо, Азийн соёлын төвтэй хамтран хэрэгжүүлдэг баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, хүртээмжийг сайжруулах бичил тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл, Монгол Улсын Үндэсний номын сангийн хамтарсан веб сайтаас авна уу.

2. МОНГОЛЧУУДЫН ХЭРЭГЛЭЖ ИРСЭН БИЧИГ ҮСЭГ, ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ДУРСГАЛ, НОМ, ХЭВЛЭЛ

Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг, үндэсний бичгийн дурсгал хэмээх нэгдүгээр хэсэгт, монголчуудын хэрэглэж ирсэн соёмбо, тод, дөрвөлжин, вагиндра зэрэг бичгээр бичсэн ном судар болон түүнд холбогдох судалгааны бүтээлийг хамарч буй юм. Эртний эрдэмтэн мэргэдийн бүтээн туурвисан хэл шинжлэлийн холбогдолтой гар бичмэл сурвалж болон толь бичиг зэргийг дээжлэн багтаав. Үүнд, Равжамба Данзандагвын зохиосон “Монгол үсгийн ёсыг сайтар номлосон Хэлний чимэг хэмээгдэх оршив”, монгол хэлний хамгийн анхны тайлбар толь болох “Хорин нэгт тайлбар толь”-ийн 1717 оны бээжин модон барын хэвлэл, Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, орчуулагч, толь зүйч С.Шагж багштаны туурвисан “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон чандманийн эрих”, “Дөт зам” зэрэг гар бичмэл болон 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 111 жилийн тэртээ Нийслэл хүрээнээ хэвлэгдэж байсан “Шинэ толь” сэтгүүл зэргийг дурдаж болно.

3. “БИЧИГ СОЁЛЫН ӨВ” Үнэт ховор номын музейн үзмэр, эд өлгийн зүйлс буюу

Монгол Улсын Үндэсний номын сангийн Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй хосгүй үнэт, үнэт үзмэрүүд болон нүүдэлчин монголчуудын бичиг, номын гайхамшгийг харуулсан хосгүй нандин бүтээлүүд, гар бичмэл, барын ном судар, монголчуудын бичиг номын хэрэглэгдэхүүн болох номын донтор, арьсан баринтаг, модон шогол, үнсэн самбар, хулсан үзэг болоод уламжлалт хэвлэлийн онцлогийг харуулсан модон бар, чулуун бар, хорголжин барын дурсгалуудыг тайлбарлан танилцуулах болно.

Үзэсгэлэнд 500 гаруй бичиг үсгийн дурсгал, судар, үзмэр, эд өлгийн зүйлс, ном, хэвлэлийг дээжлэн дэглэсэн ба 2024 оны 5 дугаар 09-31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Соёлын бүтээлч сар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.