Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн харамсалтай хэрэг гарсан гэх мэдээлэл бий. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Даланзадгад суманд долоон настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нас барсан нь үнэн. Тэдний зорчиж явсан автомашины араас том оврын машин мөргөсөн осол гарсан. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.