Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН АКАДЕМИЙГ МОНГОЛ СОНСОГЧ ДҮҮРГЭЛЭЭ
Мэдээ

ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН АКАДЕМИЙГ МОНГОЛ СОНСОГЧ ДҮҮРГЭЛЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ06/03/2024Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 170 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн арга хэмжээ энэ өдөр болж, Монгол Улсын анхны төгсөгч, сонсогч Сайнбуянгийн Санаасайн төгссөн бахархам үйл явдал тохиов.

Анхны монгол сонсогч төгссөн энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Батлан хамгаалахын атташе хурандаа Э.Гансүх нар хүндэт зочноор уригдан оролцов.

Төгсөлтийн хүндэтгэлийн арга хэмжээг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин нээж, Тэнгисийн цэргийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Карлос Дел Торо, Тэнгисийн цэргийн академийн захирал дэд адмирал Иветт Дэвидс нар баяр хүргэж, амжилт хүсэв. Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн ажиллагааны дарга бөгөөд Тэнгисийн цэргийн командлагч Адмирал Лиза Франчитта, Тэнгисийн явган цэргийн коммендант генерал Эрик Смит нар оролцож, амжилт хүсэв. Адмирал Лиза Франчитта нь АНУ-н түүхэн дэх төрлийн цэргийн анхны эмэгтэй командлагч бол Тэнгисийн цэргийн академийн захирал дэд адмирал Иветт Дэвидс нь Тэнгисийн хүчний стратегийн цохилтын бүлгийн анхны эмэгтэй командлагч болон төрлийн цэргийн сургуулийн анхны эмэгтэй захирал ажээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 2024 оны төгсөлтөөр 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогчид, үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгслөө.

​АНУ-ын Тэнгисийн цэргийн академи нь 1845 онд байгуулагдсан бөгөөд тус улсын төрлийн цэргийн хамгийн анхны академи юм.

Эх сурвалж: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.