
Улсын төсвийн 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ өргөтгөл 2 давхар, доороо автомашины граштай. Сумын ЗДТГ-ын хуучин байр 40 гаруй жилийн насжилттай, орон сууцны зориулттай барилга юм. Шинэ өргөтгөл албан байгууллагын стандартын дагуу баригдаж тохилог орчныг бүрдүүлж чаджээ. Ийнхүү Хүдэрчүүд төрийн ажил үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, ард иргэд ая тухтай тохилог орчноос төрийн үйлчилгээ авах боломж нөхцөлийг бүрдүүлж чадлаа.