УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа болж байгаа энэ цаг үед нэр дэвшигчийн штабат ажиллаж байсан иргэн амь нас хохирсон тохиолдол дахин гарлаа.
Тодруулбал,
УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОРын шадар туслахаар ажиллаж байсан эрэгтэй Орхон аймаг Баян-Өндөр суманд өөд болжээ.
Уг хэрэг уржигдар буюу 2024.06.22-ны өдөр гарсан бөгөөд ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Тодруулаад хариу өгье” гэв.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.