Орхон сумын Бэлэндалай багийн малчин Өсөгийн ДАШПУНЦАГ мал аж ахуйн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн 2 жилд 1152-816 толгой мал маллаж байгаа. Аймаг, орон нутгаас дэвшүүлсэн бодлогын хүрээнд малын тоо толгой бус чанарт анхаарч мянга давсан малаа цөөлж 2018 оны жилийн эцэст 816 мал тоолуулсан.
Тэрээр хээлтэгч малын хувийн жинг бодод 38, бог малд 47 хувьд хүргэн 100 эхээс 96 төл бойжуулжээ. 2016 онд “Сумын сайн малчин”-аар шалгарсан Ө.Дашпунцаг хүмүүнлэгийн үйлсэд идэвх зүтгэл гарган оролцдог малчин юм. Сүүлийн 3 жил дараалан 3 өрх гэрийг тус бүр 70 нийт 210 толгой малаар малжуулаад байна.