Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Их аваргын нутгийн ИТХ-ын дарга ял шийтгүүлснээр чөлөөлөгдөх болзлоо хангажээ
Мэдээ

Их аваргын нутгийн ИТХ-ын дарга ял шийтгүүлснээр чөлөөлөгдөх болзлоо хангажээ

Эрхэм админBy Эрхэм админ07/03/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагийг эзэлсэн их аварга, УИХ-ын гишүүн асан, яамгүй сайд буюу Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар ажиллаж буй Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн уугуул нутаг бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ёс зүйгээрээ УИХ-даа ч манлайлж байсан гэгддэг түүний төрөлх нутаг болох Улсын тэргүүний тус сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг ял шийтгүүлсэн хүн удирдаж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй юм. Учир юу хэмээвээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох”-оор хуульчилсан. Тэгвэл хуулийн энэ заалтын дагуу Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга Т.Амартэмүүлэн чөлөөлөгдөх болзлоо хангажээ. Түүнд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноож, тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг ялыг нь хэвээр нь үлдээсэн байгаа юм. Энэ тогтоол, магадлалыг үндэслэн дээрх хуулийн заалтыг баримтлан ИТХ-ын төлөөлөгч, даргаас чөлөөлөх нөхцөл бүрдчихээд байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга Т.Амартэмүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын Онон I багийннутаг, Асгатын даваа гэх газар 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сумынхаа Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Шижирбаатартай үл ялих зүйлээршалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж, мөн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анар” цайны газрын дотор болон гадна хэсэгт мөн өдрийн 20.00 цагийн орчим нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохиж, 1 удаа мөргөж, толгойн ар хэсэгт 1 удаа гараараа цохиж, нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөх зэргээр зодсон байна. Үүний улмаас С.Шижирбаатарын эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд 2024/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоол гаргасан байна. Түүндээ “Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна” гэж үзээдшүүгдэгч Т.Амартэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолдоо тусгажээ.

Хэнтий аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч буюу Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга Т.Амартэмүүлэнгийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Ингэснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон учраас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ИТХ-ын төлөөлөгч, даргын албан тушаалаас чөлөөлөх нөхцөл бүрдээд байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.