Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Ш.ОРГИЛ: БИД ОЛОН УЛСЫН ЖИШИГ, СТАНДАРТ БООМТТОЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА
Фото

Ш.ОРГИЛ: БИД ОЛОН УЛСЫН ЖИШИГ, СТАНДАРТ БООМТТОЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА

coolНийтэлсэн: cool02/26/2019Шинэчилсэн:03/01/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргилоос байр суурийг нь тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаагаа эхлээд олон жил явж байгаа чөлөөт бүсийн асуудалтай Монгол Улсын Шадар сайд танилцлаа. Аймгийн даргын хувьд байр сууриа илэрхийллээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүс бол хамгийн түрүүнд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүс. Тиймээс энэ газрынхаа үйл ажиллагааг хурдацтай явуулмаар байна гэдгээ  Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр ч би хэлсэн. Эхэлсэн ажлаа хаячхаад дараагийн юмыг эхэлнэ гэдэг бол миний бодож байгаа зүйлд нийцэхгүй байгаа юм. Энэ асуудлаа би дахин өнөөдөр тавилаа.

Дээрээс нь нэг баяртай мэдээ бол Шадар сайдын ажлын бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банкны төслийнхөн явж байна. Энэ төслийнхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтын барилга, замын өргөтгөл, шинэчлэлт гэсэн маш том 27 сая ам.долларын ажлыг энэ 4 сараас эхлэх гэж байна. Энэ асуудлыг бид бүтэн хоёр жил хөөцөлдсөн. Бүтсэн хойно нь, ажил хэрэг болохоор нь ард иргэддээ хэлье гэж бодоод чимээгүй байсан юм. Энэ ажил маань  одоо ингээд 4 сараас барилгын ажил, замын ажлаар эхлэх гэж байгаад тун баяртай байна. Өнөөдөр дөрвөн эгнээтэй стандартад нийцсэн замын зургийг танилцуулсныг та бүхэн сая сонслоо.

Энэ зам маань Алтанбулаг сумын төвөөр дайран өнгөрөхгүй. Алтанбулаг сум руу орж ирдэг замаас шууд хилийн боомт хүртлээ 700 м, дөрвөн эгнээ зам байх юм. Дундаа амралтын авто зогсоолтой, хил дээр байх бүх үйлчилгээтэй байна. Бид олон улсын жишиг, стандарт боомттой болох гэж байна. Магадгүй  энэ ажил 1-2 жил үргэлжилж болно. Хамгийн гол нь энэ ажлыг эхлүүлж чадаж байна гэдэг бол бидний хамтын ажиллагааны үр дүн. Засгийн газраас Алтанбулаг боомтыг хөгжүүлье гэсэн хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд тавьснаар төслийн багийнхан ийнхүү ажилдаа орж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш их ажил болж байж энэ ажил биеллээ оллоо. Сонгосон газарт нь айлын хашаанаас нэг жаахан булан орчихсон байхад л болохгүй, бид энэ төслөөсөө татгалзлаа гэдэг хариу өгдөг юм байна лээ. Ийм учраас бид маш олон иргэдтэй, хүмүүстэй уулзсан. Газрын байршлаас шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд олон гарсан. Тэр бүгдийг бид харилцан ойлголцож, тохиролцсоны үр дүнд одоо энэ ажил нь эхлэх гэж байна. Монгол Улсын хойд хаалга 24 цаг нээлттэй болсон. Иймд өнгө үзэмж, үйлчилгээ, барилга байгууламжаасаа эхлээд хамгийн гол нь хүнд хүрэх үйлчилгээ түргэн шуурхай, тав тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ маань өнөөдөр ажил хэрэг болж байгаад аймгийн дарга миний хувьд маш их баяртай байна. Өнөөдрийн Сэлэнгэ аймагт хийж байгаа том хөрөнгө оруулалтын ажлын эхлэл Монгол Улсын Шадар сайдын ажлын айлчлалын хүрээнд бүрэн биеллээ оллоо гэдгийг аймгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлэх байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.