Дуучин А.Өлзийням өөрийнхөө цахим хуудсанд олныг цочирдуулам мэдээллийг дэлгэв. Тодруулбал, дуучин бүсгүйг Төв аймгийн Баянчандмань сумд цайны газраа нээгээд удаагүй байхад нь тус сумын засаг дарга Г.Ариунболд гэгчид зодуулсан гэх мэдээллийг дэлгэлээ.
Тэрбээр, зураг болон бичлэгүүд оруулсан бөгөөд бие нь багагүй хөхөрч, зулгарсан байна. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Төв аймгийн Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд болон цагдаагийн эх сурвалжаас тодруулан энэ талаар эргэж мэдээлэх болно.