Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026

    МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

    06/30/2026

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Р. Анхням:Хүүхдэд сахар ихтэй идэх юм өгч байгаа нь өвчин бэлэглэж байгаатай утга нэг
Папарацци

Р. Анхням:Хүүхдэд сахар ихтэй идэх юм өгч байгаа нь өвчин бэлэглэж байгаатай утга нэг

Эрхэм админBy Эрхэм админ07/21/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Авьяаслаг жүжигчин Р.Анхням дэлгэцийн олон дүрийг чадварлаг бүтээж олон түмэнд хайрлагдаж ирсэн. Тэрээр цахим хуудаснаа “Энэ цаг үед хүүхдээ эрүүл саруул өсгөх гэж хичээж яваа надад байнга үүсдэг нэг асуудал байна. Юмны учир ойлгодог болтол нь өдөр бүр хичээх, тэмцэх хэрэгтэй болж байна. Ямар ч баяр болсон хүүхдүүдэд бэлэг гээд заавал чихэр өгөх юм. Дэлгүүр ороод лангууг нь харахаар ихэнх нь чихэр. Баяр гээд зарагдахгүй байгаа чихэр ундаагаа бүр багцалж боогоод зарна. Энэ нь миний нүдэнд багцалж боосон хор шиг л харагддаг.Бүр санаатайгаар хүүхдүүдийг хордуулж хорлож устгахаар шийдсэн юм шиг санагддаг. Аргагүй дээ. Өдөр бүр тэмцэж байгаа хүн бараг сэтгэцтэй болж байгаа байх. Арай гээд л долоо хоногт 1 чихрийн өдөртэй болгож хэвшүүлээд баахан кино зураг үзүүлээд, шүдний эмчээр яриулаад багштай нь ярилцаад байж болох суу залиа хэрэглээд явж байтал нэг айлд очдог ч юм уу эсвэл хаа нэг газар нэг нь чихэр атгаад өгчих юм. Нэг эгчид манай хүүхэд чихэр иддэггүй юмаа битгий өг гэж хэлээд маягтай ааштайгаараа дуудуулаад жаал загнуулах жишээний Хэдэн хүүхдээ чирээд л хөдөө гарч аяга тараг сүү уулгах гээд явахаар тэнд очиж байгаа айлчин гийчин маань бас чихэр чипс тараачих юм. Би бол хүүхдэд мөнгө өгөөд хадгаламждаа хийгээрэй миний дүү гэж хэлэхийг хэвшил болгоод овоо хэдэн жил болж байна. Хуучин цагт чихэр аваарай гэдэг байсан цаг өнгөрсөн шүү дээ. Тэр үед чинь юм ховор живэр байсан одоо бол юу л байна чихэр байна. Бас нууцаар амттан авч өгдөг эмээ өвөө нар анхаарах хэрэгтэй байна.За энэ бүгдийн эцэст юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл:
Хүүхдэд чихэр бэлэглэхээ болъё. Чихрээс өөр өгөх юм зөндөө бий. Хүүхдээ чихэр, ундаа гээд сахартай зүйлсээс хол байлгах гэж хичээж байгаа олон ээжүүд байгаа. Тэд нартаа дэм болоорой.Жижиг хүүхдэд сахар ихтэй идэх юм өгч байгаа нь өвчин бэлэглэж байгаатай утга нэг юм шүү” гэжээ.

 

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.