Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөч
Мэдээ

ЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөч

Эрхэм админBy Эрхэм админ07/24/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тэд одоо дурсамжаа хэнд хуваалцах вэ…

Нар ээсэн намрын улирал хаяанд ирж, сурагчийн дүрэмт хувцас шинэхэн хичээлийн хэрэгсэл үнэртүүлсээр сургуулийн зүг алхах бяцхан үрсийн баяр хөөртэй зураглалыг тун удахгүй харах нь. Тохой залган суух найзуудаас нь эхлээд ангийн багш ч тэднийг тосон авч уулзахдаа зуны амралтаараа бүтээсэн дурсамжийг нь асуухаар хоног тоолон хүлээнэ. Харамсалтай гэлээ ч хариултаа хүлээх энэ асуултад хэчнээн хүүхэд хариулж чадахгүйгээр энэ хорвоог орхиж яваа бол гэдгийг бодох төдийд гол зурна. Найзууддаа “гайхуулахыг” хүссэн тэрхүү дурсамжуудаа одоо тэд хэнтэй хуваалцаж байгаа бол…

Нэг үеэ бодвол ажлаас ажил хоорондох хэмнэлдээ өөрийн эрхгүй дадсан эцэг, эхчүүд маань зуны дэлгэр цагаар үр хүүхдэдээ цаг зав гаргаж, тэдэндээ сайхан дурсамж бүтээж өгөхийг хүсдэг болжээ. Учир нь хүүхэд бүрийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ цугтаа өнгөрүүлсэн мөч бүр насан туршийн дурсамж болж ой тойнд нь үлддэг болохоор тэр болов уу. Гэвч аялал зугаалга эхэлсэн энэ цагаар хүүхдийн осол, гэмтэл нэмэгддэг байдал арилахгүй байна. Хайрлаж хамгаалах ёстой үрсээ хэнэггүй, тоомжиргүй байдлаасаа болж бид хэдхэн минутад алдаж байна.

Тэр тусмаа найр наадам, аялал зугаалга гэх цагаар бага насны хүүхдүүдийн амиа алдах шалтгаанд тэргүүлж буй хэдхэн зүйлийг энд нэрлэж болно. Усны осол, зам тээврийн осол. Саяхан тоон мэдээлэл эргүүлдлээ. Он гарсаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд амиа алджээ. Амиа алдсан эдгээр хүүхдүүд өөрсдөө жолоо атгаж яваагүй нь лав. Жолоо атгах эрхтэй хүн бол насанд хүрсэн хүмүүс та бид. Товчхондоо, тэднийг хамгаалах хүн нь бид гэсэн үг. Хариуцлага дагалдах энэ үгийг хэрэгжүүлэхэд бидэнд хуяг, дуулга аль эсвэл үлгэр дээр гардаг шиг ид шид шаардлагагүй. Энгийн дадлууд л хамгийн их тус болно. Согтуугаар жолоо барихгүй байх, суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг аюулгүй зориулалтын суудалд тээвэрлэх гэх мэт. Жишээлбэл, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэвэл амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг 70 хувиар бууруулах боломжтой гэж үздэг байна.

Жолооч та санаж байгаа бол, Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой. Хүүхдийг жолоочийн болон зорчигчийн өвөр дээр авч явахыг хориглодог бол суурин газарт насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрдөг.

Гэтэл орон нутгийн замд эцэг, эхчүүд хүүхдийнхээ тав тухыг бодож байна гээд автомашины арын суудлыг ор болгон засаж, хүүхдээ зориулалтын бус байдлаар тээвэрлэх дүр зураг түгээмэл харагдах болжээ. Зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн дунд ийм байдлаар зорчиж яваад осол болох үед цонхоор шидэгдсэн гэх кейс олон бий. Тиймээс үр хүүхдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангая гэж бодож л байгаа бол энэ буруу дадлаас татгалзаж, зориулалтын суудалд тээвэрлэх нь ямагт аюулгүй байдлын баталгаа болж өгөх юм.

Зориулалтын бус тээвэрлэлтэд автомашины урд суудалд буюу жолоочийн дэргэд ямар ч хамгаалах бүсгүйгээр хүүхдийг суулгах явдал ч багтаж байна. Магадгүй та эргэн тойрондоо ийм дүр зургийг олон харсан болов уу. Энэ үйлдлээ үр хүүхдээ хайрлаж байгаатай бүү андуураарай. Начир дээрээ амь насыг нь л эрсдэлд оруулж байгаа хэрэг шүү дээ. Ялгаагүй өгөх зөвлөгөө бол зориулалтын суудлаа л хэрэглэ, худалдаад авчих. Угтаа зориулалтын суудал таны хүүхдийн амь наснаас үнэтэй зүйл гэж үү. Үгүй. Илүү үнэ, цэнтэй зүйл нь амь нас.

Ингэж л бид зөв дадал, энгийн хэдхэн үйлдлээрээ бяцхан үрсийнхээ насан туршдаа дурсаж явах, гайхуулж ярих дурсамжийг нь ХАМГААЛЖ өгч чадна

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.