Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Цагдаа бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав
Мэдээ

Цагдаа бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав

Эрхэм админBy Эрхэм админ07/25/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шийдвэрийн дугаар: 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2024/ШЦТ/154
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн хураангуй 2024-07-25

….аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаа жолооч асан шүүгдэгч …. нь 26 настай, тэрээр өөрийн гэртээ болон тээврийн хэрэгсэл дотор үргэлжилсэн үйлдлээр 13 нас, 2 сар, 26 хоногтой бага насны хүүхэд …-тэй бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.


Бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед “шүүгдэгчтэй 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон” талаараа тогтвортой мэдүүлж ирсэн боловч шүүх хуралдаанд “шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд ороогүй” гэж мэдүүлдэг.

Харин шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хохирогч охиныг мэдэж байгаа, дуугүй байх эрхээ эдэлж байгаа талаар тайлбарласан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс: “…хохирогч охин бие бялдарын хувьд өндөр, биеэрхүү тул 13 настай гэж мэдээгүй, 16 настай гэж бодсон учраас 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Бага насны хохирогч …нь гэрээсээ 8 удаа сураггүй алга болж, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тухай бүр нь ар гэрт нь хүлээлгэн өгч байсан баримт хавтаст хэрэгт авагджээ. Бага насны хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахдаа түүний талаархи бүхий л хувийн мэдээллийг фото зургийн хамт цагдаагийн бие бүрэлдэхүүнд дотоод цахим сангаар мэдээллийн дагуу шүүгдэгч нь 2024 онд бага насны хохирогчийг алга болох үед олж ар гэрт нь хүлээлгэн өгч байсан тул түүнийг 13 настай гэдгийг мэдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бага насны хохирогчийн хойд эцэг, ар гэрийн хараа хяналтгүй байдлын улмаас өмнө нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болж, улмаар өөрөөсөө ах, эгч нартай харилцдаг, насанд хүрсэн хүмүүсийн хийдэг бүхнийг хийхийг хүсдэг, тэдний нөлөөнд автан архидан согтуурдаг, гэр орноосоо олон хоногоор, удаа дараа алга болж, гадуур тэнэдэгтэй шууд холбоотой гэж үзэхээр байна.
Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.