“Парис-2024” Зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг жинд энэ оны Душанбе их дуулга, Ази тив болон Абу Даби-2024 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б. Баасанхүү хүч үзэж байна. Манай тамирчин C хэсэгт Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр яллаа. Түүний дараагийн учраа Хонгконгийн Вонг Ка Ли, Австрийн Кетрин нарын ялсантай хүч үзнэ.