Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Г.ГАНХУЯГ: Тус бодис үйлчилгээ нь хаван хөөх, шингэн гадагшлуулах үйлчилгээтэй
Папарацци

Г.ГАНХУЯГ: Тус бодис үйлчилгээ нь хаван хөөх, шингэн гадагшлуулах үйлчилгээтэй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/27/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан байдаг.

Харин улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу иржээ хэмээн ХЗДХЯ-наас мэдээлсэн билээ. Тухай бодис илэрсэн бөхчүүд өөрсдийн цахим хаягаар байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл Улсын харцага Г.Ганхуяг хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон гэх асуудалд тайлбар гаргажээ.

Тэрбээр “ТАЙЛБАР: Үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын баг 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариуг олон нийтэд танилцуулсан.

Тус мэдэгдэлд миний шинжилгээний хариуг хэвийн бус гэж тогтоогдсон талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл цацагдаж байгаа тул би дараах тайлбарыг хүргэж байна.

​Миний бие Үндэсний их баяр наадмын бэлтгэлийн үеэр хүзүү толгойндоо гэмтэл авч, мэдрэлийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, тархины доргилт, хаван гэж оношлогдсон. Тиймээс эмчийн зөвлөсний дагуу  “Энгийн эмийн жор”-оор эмчилгээ хийлгүүлсэн.

Улмаар  2024 оны долдугаар сарын 12-ны өдөр өгсөн допингийн шинжилгээний хариу  “Хэвийн бус шинжилгээний илэрц” гэж тогтоогдсон бөгөөд Ацетазоламид элемент 18ng/mL хэмжээтэй илэрсэн юм.

Хэвийн бус илэрц гэдэг нь WADA-н дүрэмд олимпын төрлийн жингийн ангилалтай спортын тамирчин жин хасах зорилгоор тухайн элемент 20ng/mL доош буюу маш бага хэмжээтэй хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлыг хэлдэг байна.

Тус бодис үйлчилгээ нь хаван хөөх, шингэн гадагшлуулах бөгөөд дараах 2 шалтгаанаар тухайн тамирчин өөртөө давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой гэж үзэн WADA-н хориотой бодисын жагсаалтад оруулжээ. Үүнд:

1 . Тухайн бодис нь тамирчны биеэс 20ng/mL ба түүнээс дээш илэрсэн тохиолдолд WADA-гийн дүрэмд аливаа хориотой бодисыг нуун далдалсан гэж үзэж шууд зөрчил гэж үзнэ. Тухайн бодис нь 20ng/mL буюу  түүнээс бага хэмжээгээр илрэх үед өөр хориотой бодисын үлдэгдлийг хөөж, далдлахад ямар ч үр дүнгүй (WADA TL24 1.0 ) гэж заажээ. (Надаас илэрсэн хэмжээ маш бага буюу 18ng/mL)

2. Олимпын төрөл болон Олон Улсын Олимпын Хороо-нд хүлээн зөвшөөрөгдсөн жингийн ангилалтай спортын  төрлийн тамирчин жин хасахдаа давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой гэж (WADA TL24 1.0 ) заасан.

Миний чөлөөт бөхийн спортын үндсэн жин 92 кг бөгөөд олимпын жил  жин өгсөж 97 кг-д эх орноо төлөөлөн тив дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдсөн.

Энэ хугацаанд WADA болон MONADA-ийн тэмцээний үеийн болон тэмцээний бус цаг үед допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байсан бөгөөд зөрчил илэрч байгаагүй.

Үндэсний бөх нь Олимпын болон жингийн ангилалтай спортын төрөлд хамаардаггүй, нас, жин, өндөр хязгаарладаггүй тул эцсийн шийдвэрийг гаргах дотоодын эрх бүхий байгууллагууд миний энэ асуудлыг сайтар нягталж, шийдвэрлэнэ гэж итгэж байна.

Эцсийн шийдвэр гарах хүртэл бөхөд хайртай ард түмэн, дэмжигчид та бүхэн маань аливаа мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсье.

Та бүхэн минь надад бүрэн итгэж болно.

Хүндэтгэсэн:

Монгол Улсын Үнэн Зоригт Харцага Г.Ганхуяг” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.