Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №2 Ургийн Мод
Нийгэм

Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №2 Ургийн Мод

Эрхэм админBy Эрхэм админ08/06/20241 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Биеийн тамир спортын улсын хороо нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой байгууллага. Харамсалтай нь тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, дарга нь удирдлагаар хангаж чаддаггүй, хамаатан саднуудаараа ажилладаг “цус ойртсон”, хүний гарын үсэг дуурайж зурдаг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, спортын наадам арга хэмжээ бүрээс мөнгө “иддэг” зэрэг олон алдаа зөрчил бугшсан газар болжээ.

Тэгвэл энэхүү будлианы эхлэл болгож тус байгууллагад өнөөдөр өрнөж буй будлиануудыг цувралаар хүргэж байна.

Бид эхний цувралаараа тус газрын ерөнхий төсвийн мэдээлэл болон төсвийн мөнгийг хэрхэн

Харин энэ удаад тус байгууллага дахь ураг төрлийн хэлхээ буюу ургийн модыг 2023 оны байдлаар танилцуулж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч А.Өнөрцэцэгийн бэр нь тус хэлтсийн тооцооны нягтлан бодогч Сувдмаа, төрсөн охин нь Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвд музейн харгалзагч, бичиг хэргийн ажилтан хийж байсан. Гэвч АТГ-аас шалгалт орж асуудал үүсэхэд бэр нь охин нь ч ажлаасаа гарсаан байна.

Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан ажилтан Г.Эрдэнцогт нь Биеийн тамирын бодлогын хэрэжилтийн хэлтсийн дарга О.Баасангийн бэр,

Г.Эрдэнцогт,О.Баасан

Бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Ес зүйн хорооны дарга О.Гэрэл Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар нь хамтран амьдрагч

О.Гэрэл,Н.Оюунбат
О.Гэрэл,Н.Оюунбат

Уг нь тэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.11-т заасан нөхцөл байдал үүүсэх эрсдэлтэй байна.

Агентлагийн даргын зөвлөл хамтын шийдвэр гаргадаг бөгөөд Бодлого төлевлөлтийн газрын дарга болон Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга нар тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Түүнчлэн хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ энэ талаар мэдүүлээгүй, мөн ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар мэдэгдэл, тайлбар гаргаж байгаагүй байна.

Дээрх хамаарал бүхий этгээдүүд нь

• Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3,
• Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2,
• Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3,
• мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2,
• мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,
• 23 дугаар зүйлийн 23.2 дугаар хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэг байгууллагад гэр бүлээрээ ажиллаж, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байдлыг, хуулийн заалттай нь бид хүргэлээ. Цус ойртолт үндэстэнг мөхөөдөг шиг нэг байгууллага дахь ургийн мод бүхэл бүтэн спортын салбар самрах эрсдэл байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин та анхааралдаа авна уу.
Бид маргаашийн цувралд Бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Ес зүйн хорооны дарга О.Гэрэл ямар алдаа зөрчил гаргаж, өнөөдрийг хүртэл энэхү албандаа “шигдсээр” байгааг хүргэх болно.

А.Баярмаа

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1 сэтгэгдэл

  1. Gutsaa guts on 08/06/2024 11:59

    Ta nar boliochee hiih ajilgvinbee yasn! Hen nj henteigee hair setgeliin romance uusgehiig delhiin haana ch huulichilj zaagaagvi shuu! Urlag, sport udam dagdag gj yaridag bizdee! Sport ch bai urlag ch bugd hamaatan sadan ehner nuhruuruu ajiljil bna. Yugaa ch medehgvi gudamjnii yumnuud orj ircheed bitgii noyonruugaa hutsaldaad bai ain!
    Ajlaa hiitsgee…

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.