Монгол бөхийн дээд цолд хүрсэн 10 дахь бөхөөр Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Н.Батсуурь тодорсон билээ.Тэгвэл шинэхэн дархан аваргын цолын мялаалга наадам энэ сарын 15-нд Увс аймгийн Улаангом хотноо болох гэж байна. Мөн түүнчлэн дархан аварга Н..Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Олон улсад чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Д.Отгонжаргал дүүдээ 2 өрөө байр бэлэглэж байна” гэжээ