Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“АЙРАГ ФЕСТИВАЛЬ – 2024”-Д ДОТООДЫН САВ, БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦЛОО
Мэдээ

“АЙРАГ ФЕСТИВАЛЬ – 2024”-Д ДОТООДЫН САВ, БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦЛОО

Эрхэм админBy Эрхэм админ08/17/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“АЙРАГ ФЕСТИВАЛЬ – 2024”-Д ДОТООДЫН САВ, БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦЛОО

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр ээлжит чуулганаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргаж, Монгол Улсаас тус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв болсон билээ.
Монголчууд олон мянган жилийн турш өвлөн уламжилж, хадгалж ирсэн өв уламжлалаа хадгалах, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор  Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд “Айраг фестиваль – 2024” үйл ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булагт зохион байгууллаа.
Тус арга үйл ажиллагааг анх санаачлан зохион байгуулснаас хойш өдгөө 15 дах жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Айраг фестиваль – 2024” 15 дахь удаагийн үйл ажиллагааны хүрээнд айраг, сүү, цагаан идээний сав суулганы үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбооны Тэргүүн Б.Болдбаатар  иргэдэд хуванцар савны зөв хэрэглээний талаар мэдээлэл, танилцуулга хийж, хүнсний зориулалтын болон зориулалтын бус савны ялгаа, хэрхэн зөв ашиглах, талаар сурталчлан ажиллав. Тус үзэсгэлэн худалдаанд хүнсний зориулалтын хуванцар болон ган сав үйлдвэрлэгч 4 аж ахуйн нэгж нийт 10 гаруй нэр төрлийн 1600 гаруй ширхэг бүтээгдэхүүнээр оролцож, 20 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн юм. Ингэснээр орон нутгийн иргэдийг хүнсний зориулалтын  айраг, сүү цагаан идээ хийх, хадгалах, тээвэрлэх канистр, саваар хангаж, цаашид эдгээр айл өрхүүд хүнсний зориулалтын, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сав суулгыг өдөр тутамдаа хэрэглэх боломж бүрдсэн үйл ажиллагаа боллоо.


Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.