Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Г.Дарамзагдын охин: Эх зохиолоо эхлээд сайн судалж байж дуулж бай
Папарацци

Г.Дарамзагдын охин: Эх зохиолоо эхлээд сайн судалж байж дуулж бай

Эрхэм админBy Эрхэм админ08/27/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хулан хонгор” дууны маргааны талаар хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын охин Оюун цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Хэд хоног найзуудтайгаа хөдөө яваад ирсэн чинь цахим орчноор дүүрэн Д.Цэдэв гуайн шүлгэнд аавын маань аяыг нь зохиосон “Хулан хонгор” дууг минийх чинийхдээ тулан маргаж булаацалдсан хоёр дуучны тухай шуугиж байх юм?!
Зарим нэг сурвалжлага, бичвэр нэвтрүүлгийг нь үзлээ. Уг нь би энэ хоёр залуу дуучинг их үнэлдэг байлаа. Харин энэ удаа эрхэм дуучид маань дуучин хүний нийгэмд нөлөөлөх, манлайлах, соёлын өвийг хадгалах, түгээн сурталчлах үүргээ умартан арай л өндөр Эго-той байна уу даа? гэж харамсан бодов.
Манай СУИС-ийг төгссөн дуучид Дэлхийд алдар цуугаа мандуулан эх орноо сурталчилж өндөр ёс суртахуунтай явж байгааг хараад маш их бахархаж эрдэмлэг, авьяаслаг эрхэм багш нарынх нь ач гавьяа юм даа хэмээн бишрэн боддог юм. Харин энэ хоёр нөхөр тэр сайхан сургууль, эрдэмтэн багш нарынхаа нэр хүндийг арай л хазайлгачихсангүй дээ… Ер нь дуучин хүн гэдэг нийгэмд чухал үүрэгтэй бөгөөд тэд олон нийтийн өмнө тодорхой хариуцлага хүлээдэг. Дуучид соёлын өв, үндэсний болоод сонгодог урлаг, ардын урлаг, орчин цагийн дуу хөгжмийг түгээх, сурталчлах, дараагийн үеийнхэнд үнэн зөвөөр хүргэх үүрэгтэй хүмүүс гэж би бодох юм?!
Гэтэл энэ хоёр бүсгүйн хувьд Оюуны өмчийн хуулийг огт судлаагүй, зохиогчийн эрх гэдэг юмыг огт мэдэхгүй “ Тас харанхуй” явж байх юм?!
Бүр гайхалтай???!!!
Уг нь мэргэжлийн сургууль төгсгөсөн дуучид биз дээ???!!!
Уранбүтээлчид бэлтгэж байгаа Их дээд сургуульд зохиогчийн эрхийн тухай хичээл заавал орсон л байж таарна даа! Хоёр нөхөр хичээлээ тасалдаг байсан юм болов уу???!!!
Дуучин Burmaa Davaa, Дуучин Э.Мөнгөнчимэг хоёр минь би зүгээр л бүдүүлгээр та хоёрт ойлгуулахыг оролдъё доо. Мэргэжил бүхэн сайхан!!!
Их барилгаар жишээ авья, барилгад өрлөгчин, будагчин, шаварчин засварчин гээд л олон чухал мэргэжилтэй хүмүүс ажилладаг. Гэхдээ тэд архитектор, инженерийнхээ зохион бүтээсэн зураг төслөөс өчүүхэн ч хазайхгүйгээр өрлөг, шавар, будгаа хийдэг. Тэд бол гүйцэтгэх ажилчид. Их урлагт дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин хүн бол эдний л ижил гүйцэтгэх ажилчид!!! Архитектор, инженер нь “Хөгжмийн зохиолч, яруу найрагч, бүжиг дэглээч, найруулагч” нар юм. Иймд эдгээр хүмүүсийн зохиож бүтээсэн зүйлийг олон түмэндээ өөрийн мэргэжил авьяасын хэмжээгээр л та бүхэн хүргэн дамжуулагчид болохоос зохиогчид биш!!! Хэн нэгэн хөгжмийн зохиолчийн бүтээлийг “миний дуу””миний хөгжим” гээд гүйцэтгэн тоглогчид өөрсдийн нэрээ тод томоор бичүүлж, авторын нэрийг шоргоолж шиг үл харагдам жижгээр бичүүлж байгаа нь таны хүмүүжил соёлын хэмжүүрийг л илтгэж буй хэрэг!!! Иймд минийх гэж маргалдах нь дэндүү ёс зүйгүй хэрэг шүү дээ!!!
Тийм учраас “Хулан хонгор” дуу та хоёрын өмч биш!!! Би ч хөгжим мэдэхгүй гэхдээ маш багаар гадарлана.
Харин та хоёр хоёулаа дахилтын сүүлийн хоёр тактыг буруу дуулж дутуу барьсныг мэдэж байгаа!!! Эх зохиолоо эхлээд сайн судалж байж дуулж бай!!! Эзнээс нь зөвшөөрөл авч бай!!!” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.