Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Н.Оюунбатын балагт хариуцлага тооцох өдөр хэзээ вэ?
Нийгэм

Н.Оюунбатын балагт хариуцлага тооцох өдөр хэзээ вэ?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/16/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий дахинд Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргасан баг тамирчдын хөдөлмөрийг төр засаг шударгаар үнэлсэн баярт үл явдал болж өнгөрсөн. Баяртай зэрэгцээд хөндөх асуудлын нэг нь хариуцлагын асуудал бөгөөд хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хүн нь Н.Оюунбат гэгч юм.

“Парис-2024” Паралимпын наадамд оролцсон Монгол улсын багийн ахлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир, Спортын Улсын хорооны Гадаад Харилцаа, Мэдээллийн Технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпын хорооны Тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга НАСАНБАТЫН ОЮУНБАТ гэх эмэгтэй ажилласан.

Тэрбээр өөрийгөө чухам сайн ажилласан хэмээн өөрийгөө сурталчлах ажлыг хийж байгаа харагдана лээ.

Үнэн хэрэгтээ тэр сайн ажилласан биш харин Монголын паралимпын наадамд оролцсон тамирчид сайн байсан бөгөөд тэдний амжилт, хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэгүйдүүлэх шахсан хүн нь Н.Оюунбат юм.

Тодруулбал, тэрбээр Монголын багийг ахлаж явахдаа хэн ямар тэмцээн уралдаанд оролцож байгаагаас эхлээд тамирчнаас сэргээш илэрсэн эсэх гээд бүгдийг мэдэж байх ёстой. Хэрвээ паралимпт оролцох таирчнаас сэргээш илэрсэн бол тухайн тамрчинг эх оронд нь үлдээж Монголын баг тамирчдыг учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх ёстой байсан. Үгүй бол Монголын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ паралимпоос хөөгдөж, дараагийн паралимпт оролцох эрхгүй байх зэргээр дэлхий нийтэд шившгээ дэлгэх байв.

Гэтэл “Парис 2024″ паралимпын наадмын -90 кг-ын жинд цагаан хуудсаар зодоглох байсан Б.Баттөгсөөс Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр допингийн шинжилгээ авахад сэргээш илэрсэн. Тийм учраас түүнд болон дасгалжуулагч, Монголын Жүдо бөхийн холбоо, Биеийн тамир спортын улсын хороо, тэр тусмаа Н.Оюунбат мэдэж байжээ.
Мордохын хазгай гэгчээр сэргээш илэрсэн тамирчинг паралимп руу авч явсан нь Н.Оюунбат Монголын тамирчдын тэмцээн уралдаанд оролцох эрхийг 2-4 жилээр хасуулах хэмжээний эрсдэл дагуулсан юм. Үүгээр ч зогсохгүй энэ талаарх мэдээллийг албаныхан олон нийтээс нууцлахыг завдаж байсан бөгөөд Монголын баг тамирчид шүгэл үлээснээр ийнхүү асуудал ил болсон.
Өөрөө тамирчин хүн байж паралимпн тамирчдын олон жилийн хичээл зүтгэлийн үнэгүйдүүлж, дэлхий нийтэд Монгол улсыг шившиглэх шахсан Н.Оюунбатад хариуцлага тооцох эрх мэдэл нь Ч.Номин сайдад бий. Тамирчдаа алдаршуулж чадсан шигээ тэднийг “хорлох” шахсан этгээдэд хариуцлага тооцохыг тамирчид хүсч байгааг сайдад уламжилж байна.
Н.Оюунбат нь өдгөө албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа гэх албан бус мэдээлэл бий. Тэрбээр БТСУХ-д нөхөртэйгээ хамт ажиллаж “хурган дарга”-ын сэнтийд заларсан бөгөөд энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа гэдгийг АТГ-аас гарсан зөвлөмжид туссан байдаг.
Нөгөө талаас төрийн албан хаагч сонгуульт ажил хийж болохгүйг хуульчилсан байхад Н.Оюунбат гэгч нь БТСУХ-ны хэлтсийн даргын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ болох Монголын үндэсний паралимпийн хорооны (МҮПХ) Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Мөн Монголын хонхтой бөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүний сонгуультай. Энэ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 18 дугаар зүйл “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт”, 19 дүгээр зүйл “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтын хэрэгжүүлэх журам”-ийг олон жил зөрчиж байгаа хэрэг юм.


Энэ мэтээр Н.Оюунбатын энэ салбарт хууль зөрчсөн байж болзошгүй хариуцлага хүлээх ёстой үйлдэл дуусахгүй бөгөөд энэ бүхэнд АТГ, ТАЗ, Ч.Номин сайд та анхаарч, хуулийн дагуу арга хэмжээ авахгүй бол дэлхий нийтэд шившиг болох цаг ирэх вий…

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.