Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзаж, санал солилцлоо.
Хүлэмжийн мэргэжлийн холбоод Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт 20 га өвлийн шилэн хүлэмжийг хөгжүүлэх, эдийн засгийн тооцоо судалгаа хийх,
Өвлийн хүлэмжийн цахилгааныг нарны болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар чиглүүлсэн тооцоо, судалгаа хийх,
Бусад аж ахуй нэгжийн сайн туршлагыг судлах, сургалт инновац, шинэ технологи нэвтрүүлэхийг идэвхжүүлж ажиллах,
Импортоор орж ирж буй 18-20 мянган тонн хүлэмжийн таримлыг дотооддоо үйлдвэрлэж хангамжаа хангах, органик бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр ажиллах болно гэв.