Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Төрийн албан хаагч асан хахууль аваад сертификат олгосон хэрэгт холбогджээ
Гэмт хэрэг

Төрийн албан хаагч асан хахууль аваад сертификат олгосон хэрэгт холбогджээ

Эрхэм админBy Эрхэм админ10/03/2024Updated:10/07/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтнуудаас хахууль авч тусгай зөвшөөрөл олгож байсан албан тушаалтны хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.

Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Дуламсүрэнг хууль зөрчин гэрчилгээ гарган олгож, удаа дараа хахууль авсан гэж буруутгаж буй аж. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.2-т “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэж заасан.

 

Энэ заалтыг үндэслэн Төрийн банк, “ДЦС-4” ХК, ХНХЯ-ны харьяа Ахмад настны үндэсний төв, СЭМҮТ зэрэг байгууллагын санхүүгийн албаны ажилтнуудад хууль бусаар сертификат олгосон гэнэ. Уг нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж, сертификат олгодог юм байна. Гэтэл дээр дурдсан байгууллагуудын санхүүгийн албаны ажилтнууд тендерийн үнэлгээний хороонд орж, өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс үү, хууль зөрчин ТӨБЗГ-ын мэргэжилтэн Э.Дуламсүрэнд садан төрлийнх нь хүний дансыг ашиглан багахан хэмжээний мөнгө өгөөд уг сертификатыг гаргуулан авдаг байжээ. Бидний авсан мэдээллээр Төрийн банкны салбарын нярав Ө.Баянмөнх, “ДЦС-4” ХК-ийн инженер Д.Гантогтох, ХНХЯ-ны харьяа Ахмад настны үндэсний төвийн нягтлан бодогч С.Нэргүй, СЭМҮТ-ийн Поликлиникийн эрхлэгч Д.Дэжидмаа нарыг ТӨБЗГ-ын мэргэжилтэнд хахууль өгч гэрчилгээ гаргуулж авсан хэмээн буруутган шалгасан бөгөөд өөр нэг бус хүн уг гэрчилгээг авсан байж болзошгүй аж. 

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн. Тэдгээрийн дотор дээрх албан тушаалтнуудын хэрэгт багтсан юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.