Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

    06/25/2026

    Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

    06/25/2026

    Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

    06/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шилдгийн шилдэг тоглолт “Намрын Хит – 2024” болно
Мэдээ

Шилдгийн шилдэг тоглолт “Намрын Хит – 2024” болно

Эрхэм админBy Эрхэм админ10/12/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Нэрийг нь сонсох төдийд л өөрийн эрхгүй танил дотно мэдрэмж төрүүлдэг зүйлс гэж бий.  “Намрын Хит”, “Хаврын Хит” тоглолтууд яг л энэ тодорхойлтод яв цав нийцэх, үзэгч түмнээс өндөр үнэлгээ авч чадсан тоглолт хэдийнэ болжээ. Мөн найман жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, зэрэглэл өндөр дуучдыг нэгэн дор цуглуулж чаддаг нь энэ тоглолтын чансааг илтгэнэ.

Үзэгч та тоглолтынхоо тасалбарыг авчихаад, UB паласын концертын танхимд орж ирээд суучихсан байхад л болно, бусдыг тоглолтыг зохион байгуулж буй хамт олны гарт даатга.  Тэр үдэш та энэ цагийг эзэлсэн агуу гайхамшигтай дуучдаас авахуулаад шинэ цагийн залуу дуучид, хөгжимчид, бүжигчид, авьяаслаг хөтлөгчид, гэрэл техник гээд урлагаас авч болох бүхий л таашаалыг хүртэж болох аж.

Намар өөрөө утга уянгыг илтгэдэг дуу хууртай улирал. Намар ажил хөдөлмөр жигдэрсэн, завгүй шижигнэсэн улирал. Энэ л шахуу өдрүүдийн ачааллыг түр мартаж, дуртай дуучнаа алга ташин дахиулж, дуртай дуугаа даган дуулах боломжийг “Намрын хит 2024” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт танд олгож байна.

“Намрын Хит – 2024” тоглолтод Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУАЖ дуучин А.Долгор, МУАЖ дуучин С.Ганзориг, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ дуучин Ж.Уранчимэг,   МУГЖ дуучин Б.Батболд,  МУГЖ дуучин У.Далантай, , МУГЖ ДуучинС.Эрдэнэцэцэг, МУГЖ дуучин Ч.Амаржаргал, СТА дуучин Н.Мөнгөншагай, СТА дуучин Л.Нарантуяа,  хос дуучид А.Анхбаяр Б.Чанцалдулам, дуучин Д.Эрдэнэсувд, Бор Мэндээ, дуучин Б.Бат-Энэрэл,  нар оролцох юм.

“Намрын хит-2024” нийтийн дуучдын нэгдсэнтоглолт 2024 оны10 дугаар сарын 20-ны өдөр 19:00 цагаас UB паласын концертын их танхимд болно.

Тасалбарыг UB паласын билетийн кассаар худалдаалахаас гадна Ticket.mn, 94941909, 80591979 үнэгүй хүргэнэ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909,80591979 дугаараас лавлах боломжтой.

урлаг соёл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.