Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Н.Одончимэг эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид өчигдөр /2024.10.16/ мэдээлсэн билээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор түүний гэр болон ажлын байранд нэгжлэг хийхэд 200 гаруй сая төгрөг, их хэмжээний үнэт эдлэл гарч ирсэн байна. Одоогоор уг мөнгө болон үнэт эдлэл зэргийг битүүмжилсэн байна.
Өдгөө түүнийг өөр хахуулийн хэргээр шалгаж байгаа аж. Түүнийг 2019 онд зарлагдсан тендертэй холбоотойгоор мөн шалгаж байгаа бөгөөд хорих 461-р ангид түр саатуулаад байгаа юм.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Н.Одончимэгийн цагдан хориог сунгах эсэхийг прокурорын саналаар шүүхээс шийдэх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.