Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зам тээврийн ослын улмаас 88 настай иргэн, хоёр настай хүүхэд амиа алдав
Мэдээ

Зам тээврийн ослын улмаас 88 настай иргэн, хоёр настай хүүхэд амиа алдав

Эрхэм админBy Эрхэм админ10/22/2024Updated:10/22/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол орны нийт нутгаар өнгөрсөн ням гарагт орсон их, бага хэмжээний цасны улмаас Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын 758, гэмт хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл иржээ. Замын нөхцөлд хурдаа тохируулаагүй, зуны дугуйтайгаа замд гарсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс хүний амь эрсэдсэн хэд хэдэн осол гарсан байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг, Овоотын-Ар гэдэг газарт “Тоёота премио” загварын суудлын автомашин “Прадо-150” жийптэй мөргөлдсөн аж. Үүний улмаас 88 настай иргэн газар дээрээ амиа алдсан бол 47 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Харин өдгөө хоёр хүн эмнэлэгт эмчлүүлж буй гэнэ. Мөн тус аймгийн Баянхутаг сумын нутаг, Бор хоолой гэх газарт Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан Нэгдсэн эмнэлгийнх нь “Ниссан патрол” загварын автомашин онхолдож, дотор нь явсан дөрвөн сартай хүүхэд гэмтжээ. Тухайн хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж. 

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худаг элстэй гэх газарт энэ сарын 20-ны 19.00 цагийн үед “Лексус RX-400” болон “Тоёота алпард” загварын автомашин мөргөлдсөнөөс хоёр настай хүүхэд нас барж, 13 зорчигч хүнд, хөнгөн гэмтжээ. Бас Говьсүмбэр аймгийн нутагт, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан 42 зорчигчтой автобус авто замын хажуу руу унаж, 35 зорчигч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Өвөрхангайн замд Баян-Өлгий аймаг руу явж байсан хүнд даацын автомашин халтиргаанаас болж хөндөлсөн замын зорчих хэсгийг хааж, түгжрэл үүсгэсэн тохиолдол ч гарав.

Нийслэлийн замд халтиргаа үүссэний улмаас зуны дугуйтай автомашинууд осолд өртсөн тохиолдол олон гарсан. ТЦА-ныхны мэдээлснээр тухайн өдөр 12 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн аж. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг, “Гурван-Эрдэнэ” гэх дэлгүүрийн урд замд олон автомашин мөргөлдөж хүн гэмтсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 20-ны 19.40 цагийн үед ирснийг шалгахад “Хьюндай соната-7” загварын автомашины жолооч С долоон тээврийн хэрэгслийг мөргөснөөс “Тоёота королла”-гийн жолооч 65 настай иргэн гэмтсэн байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.