Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтан асан Ж.Пунцаг ял авлаа
Гэмт хэрэг

“Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтан асан Ж.Пунцаг ял авлаа

Эрхэм админBy Эрхэм админ10/29/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
 Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцаг, иргэн З.Үнэнбат нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Ж.Пунцагийг Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбатаас удаа дараагийн гүйлгээгээр 7.9 сая төгрөгийн хахууль авсан, өөрт хамаарал бүхий 13.1 сая төгрөгийн өр төлбөрийг 2021 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд түүгээр төлүүлж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгасан юм. Эл инженер нь албан тушаалаа урвуулж деподоо бараа, материал нийлүүлж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлээ нуун дарагдуулахын тулд Ж.Пунцагт хахууль өгсөн гэх мэдээлэл бий.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг нь тэдэнд холбогдох хэргийг 2023 онд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасан бөгөөд давж заалдах болон Улсын дээд шүүхээс уг захирамжийг хүчингүй болгосон юм. Улмаар анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр хэлэлцээд 60 хоногт багтаан нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон. Үүнийг нь хийж дуусгаад шүүх хурлыг энэ сарын 10-нд дахин явуулж, хахууль авсан, өгсөн гэм буруутайд тооцсон аж. Улмаар шүүгдэгч нар хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт гаргасныг шүүгч Д.Ренченхорол хүлээн авч эрүүгийн хариуцлага оноох хурлыг өчигдрийг хүртэл хойшлуулсан байна.
Ингээд өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолоо гаргаж Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноов.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1-ийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9-2 дахь хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтыг удирдлага болгож ийн ял шийтгэжээ. Харин түүнд хахууль өгсөн З.Үнэнбатын нийтийн албанд томилогдох эрхийг гурваж жил хасаж, дөрвөн сая төгрөгөөр торголоо.
гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.