28 настай эмэгтэй О.З … нь 2024 оны 4-р сарын 11-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн … тоотод байрлах гэртээ нөхөр С.С-тай “найз нөхөдтэй суулгасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүн рүү заазуур шидэж баруун ташаанд шарх бүхий гэмтэл учруулж, мөн дээрх маргааныг зогсоох гэж байсан төрсөн ах О.Б-н зүүн цээжин тус газар хутгалж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.