Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд шоронгийн хаалга татахад хүрэв үү 
Гэмт хэрэг

Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд шоронгийн хаалга татахад хүрэв үү 

Эрхэм админBy Эрхэм админ11/11/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эргэн сануулахад…

30 гаруйхан настай С.А бүсгүй автомашинд дайруулан амь насаа алдаж улмаар түүний ар гэрийнхэн донор болохыг зөвшөөрсний үндсэн дээр талийгаачийн элэг, бөөр, шөрмөсийг авна хэмээн гарын үсэг зуруулжээ. Гэтэл авах ёстой нөхцөлөөс өөрөөр эд эс эрхтэнийг тонож сүүн уусмалаар талийгаачийн биеийг дүүргэж, хүн харахын эцэсгүй болгосон тухай хэвлэл мэдээллээр шуугиж олон ч хүний ундуйцлыг хүргээд авсан.

Энэ мэдээлэл цацагдсан даруйд Монголд эд эс эрхтэн шилжүүлэн суулгах алба байдгийг, амьтай, амьгүй донороос эд эс эрхтэн суулгадаг тухай бид мэдлэгтэй мэдээлэлтэй болсон. Харамсалтай нь эд эс эрхтэн шилжүүлэн суулгах процессийн алдаа гэх үү эсвэл эмч мэргэжилтэн ар гэрийнхний ойлголтын зөрүү гэх үү асуудлаас үүдэн донорын тухай буруу ойлголт нийгэмд тархаж өнөөдөр тэрхүү буруу мэдээллийн уршгаар Монголд донор болох хүний тоо эрс буураад байна.

Таны мэдлэгт…

Донор гэдэг нь хүний амь нас эрүүл мэндийг аврахын тулд цус, эд эс эрхтэнээ өгөх боломжтой хүн юм. Донорыг амьд амьгүй гэж хоёр ангилна.

  • Амьд донор – Өөрийн эд эрхтэний тодорхой хэсгийг хандивлагч
  • Амьгүй донор – Cadaver буюу тархины үхэлтэй хандивлагч. Тодруулбал бие организмийн үйл ажиллагаа нь хэвийн боловч тархи нь үхжиж ажилгаагүй болсон буюу эд эрхтэнээ удирдах чадваргүй болсон донор
  • Амьд донор нэг хүний амь авардаг бол амьгүй донор 8 хүний амь авардаг.

Монголчууд хэт мухар сүсэгтэй учраас донорын талаарх ойлголт хомс шууд сүсэг бишрэлээрээ хандах нь элбэг. Тиймдээ ч нас барсан хүнийхээ биед мэс хүргэхгүй гэх бодолдоо автан донор болгохоос татгалздаг. Гэтэл олон улсад иргэний үнэмлэх авах үедээ л донор болох үгүйгээ шийдчихсэн байдаг. Дээрх мэдээлэл олон хүний ундуйцлыг хүргэж байсан ч нийгмийг хоёр талт ойлголтонд хүргэсэн. Тодруулбал нэг хэсэг нь донор болвол эд эс эрхтэнг тоноод авчихдаг гэсэн ойлголтыг авч байсан бол нөгөө хэсэг нь донор болох нь ямар ач холбогдолтой талаар ойлголт авч байлаа. Аль ч ойлголтыг авсан бай нийгэмд нийтэд нэг л хууль үйлчилж байгааг бид ойлгох нь чухал. Өнөөдөр манай улс гэлтгүй олон улсад зөвхөн өөрийн хамаарал бүхий хүнээс эд эс эрхтэнг нь авах боломжтой хууль үйлчилж байна. Ингэснээр эрхтэний наймаа гарах эрсдэлээс сэргийлж буй хэрэг. Эмч, эмнэлгийн байгууллага дээр дурдсан амьтай амьгүй донороос аль альнаас нь зөвшөөрөл хүсэж ар гэр, асран хамгаалагчийн зөвшөөрлийн үндсэн дээр ажилбар явуулах эрх зүйн үндэс үүсдэг.

 

Хоёроос найман жилийн хорих ял … 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулууныг дээрх 30 гаруй настай талийгчийн эд эс эрхтэнг ар гэрийнхнийг нь хууран мэхлэх замаар авч, бусдад шилжүүлэн суулгасан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.  Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг хоёр ч удаа прокурорт буцаагаад байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн  15.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шалгаж байгаа. Уг заалт нь 

“2.Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах, Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл хоёроос найман жилийн хорих ял оноох нь ээ…

 

П.Батчулуун  хуралдаанд гаргасан тайлбартаа: “…би донорынхоо гэр бүлээс зохих ёсны зөвшөөрлийг авч, зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тайлбар хийсэн ч ойлголтын зөрүү байсан байж магадгүй гэж бодож байна. …” гэжээ.

Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах нарийн төвөгтэй асуудлыг энгийн иргэд тэр бүр ойлгохгүй. Тус хэрэг явдал болсны дараа мэргэжлийн мэс ажилбар хийдэг, эмч мэргэжилтнүүд ч эрхтэн шилжүүлэн суулгасан ажилбарт мэргэжлийн талаас хэд хэдэн тайлбар хийсэн байв. / Ажил мэргэжлийн нэр хүндэд нөлөөлж болзошгүй учраас эмч нарийн мэдээллийг харуулахгүй болно / Энэ тайлбарын гол агуулга нь шөрмөс шаант хэсгийг авах, донор болоход ямар процедур явагддаг зэрэг олон асуудлыг тайлбарласан байв.

Донор болох зөвшөөрлийн хуудсанд тусгагдсан агуулгатай ар гэр нарийн танилцаагүй, мэргэжлийн олон хэллэг ойлголт аваагүйн улмаас ар гэрийнхэнд буруу ойлголт төрж, эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцын олон асуудал байхад хэвлэл мэдээлэл мэдээллийг нягтлан үзэж, мэргэжлийн талаас тайлбарлуулахгүй харах өнцгөөрөө олон нийтэд мэдээлж улмаар донорын ар гэрийнхэн, олон нийтийг төөрөгдүүлж хууль хүчний байгууллагад нөлөөлөх үйл явц өрнөжээ. Улмаар өнөөдөр эрүүл мэндийн байгууллага тэр тусмаа эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцыг хариуцан ажиллаж буй албаны дарга өөрт оногдсон үүргээ биелүүлэх гэж бусдын амь насыг аврах гэсэн бус харин эд эс эрхтэн наймаалцсан хэрэгт унах боллоо. Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хариуцагч П.Батчулуун дарга мөн боловч ганц хүний шийдвэрээр хагалгаа товлогдож төлөвлөгдөхгүй. Гэтэл ганцхан хүнийг шалгаж шүүхэд шилжүүлээд шүүхээс прокурорт хэргийг нь буцаасан боловч давж заалдах шатны шүүхэд прокурор нь ханджээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан хэргийг мөрдөнд буцаах захирамжийг /тогтоол биш/ хүчингүй болгосон байна. Ерөөсөө л эл хэрэгт ганцхан этгээдийг хамаатуулан буруутгаж ажил үүргээ хуулийн дагуу биелүүлсэн үү гэж шалгахаас илүүтэй илтэд буруутгах зүйлчлэл явагдаж байгаа нь энэ юм.

Хэрэв эл хэрэгт хариуцагчийг шүүн таслах аваас цаашид эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг Монголд зохицуулах боломжгүй, хууль дүрэм журмаа мөрдөхөд хүндрэлтэй, эд эс эрхтэн шилжүүлэн суулгах процесс явагдах бүрт хөл гар нь шоронгийн хаалганаас тушаатай байх аймшигт асуудал эмч нарыг угтаж байна.

 

 

 

Нийгэм цаг үе Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.