Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ЭМГЭНЭЛ
Мэдээ

ЭМГЭНЭЛ

Эрхэм админBy Эрхэм админ11/21/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бидний дотны анд, хамтран зүтгэгч, гэрэл зургийн авьяаслаг сэтгүүлч Надмидын Батбаяр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

Н.Батбаяр нь 1968 онд Надмидын долоо дахь хүү болон Улаанбаатар хотноо мэндэлжээ. Тэрбээр 1976 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 1988 онд Төмөр замын техникумыг барилгын техникч, даамал мэргэжлээр, 1999 онд Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэжээ.

1988 – 1990 онд Зэвсэгт хүчний 107-р ангид цэргийн албыг нэр төртэй хааж, 1991 онд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн техникийн албанаас ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж байв. Улмаар 1998 оноос МОНЦАМЭ агентагийн Дотоод мэдээний албанд сурвалжлагч, нийслэлийн 2 болон 175-р цэцэрлэгт тус тус ажиллаж байгаад, 2015 оноос өнөөг хүртэл Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан юм.

Тэрбээр “Компьютер дээр хурдан бичих сурах бичиг”-ийг 2003 онд санаачлан гаргаж байсан нь цахим техникийн хэрэглээ бүх салбарт хүч түрэн нэвтэрч байсан тухайн үеийн хүүхэд залууст онц чухал гарын авлага болж байв.

Мөн тэрбээр улс төр, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролын гээд нийгмийн бүхий л салбарын онц чухал үйл явдлуудыг сурвалжилж өргөн сэдвээр, олон төрөл жанрын бүтээл гаргаснаараа Монголын гэрэл зургийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан, авьяаслаг, хөдөлмөрч, хамт олондоо хүндлэгдсэн гэрэл зурагчин байлаа.

Тэрбээр дотоод, гадаадын жуулчдад зориулсан “Нүүдэлчин монгол” гэрэл зургийн цомгийг 2018 онд гаргалцаж, “Press Mongolia”, “Хоёр ард түмэн, нэг ялалт” “Түүхэн замнал”, “МОНЦАМЭ – 100 жил” зэрэг дотоод, гадаадын олон үзэсгэлэнд эрэл хайгуулч, торгон мэдрэмжээр буулгасан гэрэл зургууд нь дэлгэгдэж байв.

Монгол орныг сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь төр засгаас үнэлэн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ган үзэгтэн, Хөдөлмөрийн хүндэт медаль, МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль, 2023 онд төрийн дээд шагнал “Алтангадас” одонг тус тус хүртээжээ.

Түүний өгөөмөр нинжин сэтгэл, хөдөлмөрч, эелдэг даруу, нийтэч, хүнлэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төгрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.