Монгол улсын түүхэнд байгаагүй муу Сангийн сайдаар Б.Жавхлан тодрох бололтой. Магадгүй түүний энэ муу байдлаас болж Л.Оюун-Эрдэнийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох шалтгааны нэг болж байгаа бололтой.
Тодруулбал, асар муу төсөв өргөн барьсан нь шүүмжлэл дагуулсан. Баталсан төсөв нь хэрэгжиж эхлэхээсээ өмнө тодотгол дагаж гарч байх жишээтэй. Монгол улс 10 жилийн өмнө л төсөв дагалдуулж, тодотгол баталж байсан түүхтэй.
Аргаа барахдаа Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавив. Монгол улсын төсөвт хориг тавьсан анхны удаа нь энэ байв. УИХ ч азаар гэх үү хориг хүлээж авсан. Гэтэл хамгийн ичмээр нь Сангийн сайд хуулийн олон цоорхойн нэгээр нь тоглолт хийж, төрийн албан хаагчдын цалингаар “барьцаалж” өөрийгөө өмөөрөв.
Б.Жавхлангийн энэхүү дараалсан алдаанууд нь түүнийг хичнээн муу сангийн сайд болохыг баталж байгааг төрийн олон албан хаагч ярьж хэлсээр байна. Магадгүй Монгол улсын түүхэнд байгаагүй муу Сангийн сайдаар тэрбээр тодрох бололтой.