Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Органик бүтээгдэхүүний тухай хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
Мэдээ

Органик бүтээгдэхүүний тухай хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

coolBy cool06/14/2024Updated:12/11/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулсан УИХ-ын 7 гишүүн (Б.Саранчимэг, Ц.Туваан, П.Анужин,Т.Аубакир, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа нар) өргөн барьж, БОХХААБХ-ны УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан 4 гишүүн бүхий (С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ц.Цэрэнпунцаг нар) Ажлын хэсэг хуулийн төслийг сайжруулан боловсруулсан. УИХ-ын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлав. Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуульд тусгагдсан гол өөрчлөлт юу вэ?

  • Өмнө нь зөвхөн органик хүнсний үйлдвэрлэлийг хамруулж байсан бол хуулийн хамрах хүрээ өргөжиж, хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хамрах болсон.
  • Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүсэд хуулиар хориглоогүй бол органик үйлдвэрлэл эрхлэх боломжтой болсон.
  • Олон улсын IFOAM стандартын шаадлагад нийцүүлэн орцын 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай бүтээгдэхүүнийг органикт тооцохоор болсон.
  • Сум, дүүргийн байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтан ойн дагалт баялаг болон байгалийн ургамал түүх органик талбайг тогтоож, тодорхойлолт олгоно.
  • Бүтээгдэхүүний шошгод монгол болон гадаад хэлээр бичигдсэн “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр”, “эко”, “ногоон”, “экологийн гаралтай”, “экологийн цэвэр”, “экологийн” “био”, “биологийн”, “биологийн гаралтай”, “биологийн цэвэр”гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэх бол органик бүтээгдэхүүний тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх, эдгээр үгийг  хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй байхаар тусгасан.
  • ХХААХҮЯ органик салбарын Үндэсний  зөвлөлтэй, судалгаа хөгжлийн төв нь органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгааны нэгжтэй, аймаг, нийслэлийн Засаг дарга органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхээр заасан.
  • Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн органик бордоо хэрэглэхээр тогтоосон.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд органик бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэхээр заасан.

Төрөөс органик үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих вэ?

  • Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх;
  • Шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, органик бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг тус тус төрөөс санхүүжүүлэх;
  • Сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс дэмжих;.
  • Органик бүтээгдэхүүнийг экспортловол хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэх;.
  • Дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, нийтийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлснээ хуулийн дагуу нотловол судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
  • Органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх зэрэг болно.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.