Чингэлтэй дүүргийн Засаг дарга Балжиннямын Мөнхбатаас өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн авто болон явган зам талбайд засварын ажил хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар 1, 4, 12, 16, 18 дугаар хороодын борооны ус тогтдог 280м2 явган зам талбай, борооны усны нөлөөгөөр суларсан, хагарал өгч бутарсан 100м2 чулуун авто замуудад засварын ажлыг Чингэлтэй Дүүргийн Тохижилт Үйлчилгээний компани хийж гүйцэтгэсэн.
Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, засвар үйлчилгээ, арчлалтад дүүргийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно.