Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав болон холбогдох хэлтэс албадын дарга нар дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, тодорхой шийдлүүдийг гаргалаа.
Тухайлбал дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт ухаалаг хогийн сав байгуулах байршлыг тодорхойлж, ажлыг эхлүүлээд байна. Мөн тус хорооны тоглоомын талбайн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэлээ.
Дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй спорт цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлэх, тохижилт, гүүрийн ажлуудыг хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
