Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Элчин сайд М.Игавахара Чингэлтэй дүүргийн 149-р сургуультай танилцав
Мэдээ

Элчин сайд М.Игавахара Чингэлтэй дүүргийн 149-р сургуультай танилцав

Эрхэм админBy Эрхэм админ06/07/2024Updated:12/11/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
 6 дугаар сарын 7-ны өдөр Элчин сайд М.Игавахара Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн хамт тус дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 149-р сургуультай танилцав. 149-р сургууль нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж болох “Улаанбаатар хотын бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдаж 2020 онд ашиглалтад орсон билээ. Энэхүү сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан налуу замтай, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийг тэсвэрлэх бүтэцтэй, мөн байгаль орчинд ээлтэй уурын зуух, LED гэрэл зэргийг суурилуулж, тус сургуулийн хүмүүсийн тав тухтай байдлыг бодолцсон цогц загвараар баригдсан юм. Энэ үеэр тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын өдөр тутмын байдал, шинээр баригдсан сургуулийн барилга, анги танхим тус бүрийн үр ашгийн талаар тайлбарлахын зэрэгцээ Элчин сайд М.Игавахара сурагчдын хичээлээ шамдан суралцаж буйг үзэж танилцлаа.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсын боловсролын салбарт үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд 1999 оноос “Бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл” 4 шаттай буцалтгүй тусламжаар 55 сургууль, “Улаанбаатар хотын бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-өөр 4 сургууль буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ерөнхий боловсролын нийт 59 сургуулийг шинээр барих болон өргөтгөл хийв. Үүнээс “Улаанбаатар хотын бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл” нь цогц загварыг ашиглан чанар сайтай үлгэр жишээ сургуулийг Улаанбаатар хотод барьж буй нь олны анхаарлыг татаж байна. Мөн “ЖАЙКА”-аас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” техникийн хамтын ажиллагааны төслийн 2-р шатны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулан ямар ч хүүхэд суралцах боломжтой сургуулийг байгуулахад биет болон биет бус байдлаар дэмжлэг үзүүлдэг билээ.

3Номын сантай танилцаж буй нь
4Бага сургуулийн ангитай танилцаж буй нь
5“Ойжуулалт, мод тарих олон улсын нэгдлийн төсөл” байгаль орчны сургалтын Монгол, Япон залуучууд солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш, сурагчдын хамт
6Мэдээллийн технологийн ангитай танилцаж буй нь
7Хөдөлмөрийн хичээлтэй танилцаж буй нь
8Хөдөлмөрийн хичээлтэй танилцаж буй нь
9Дурсгалын зураг
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.