Дэлхийн таван удаагийн аваргууд энэ удаагийн тэмцээнд шилдэг залуу бүрэлдхүүнтэй ирсэн. Дөрвөн жилийн өмнө Нэймар тэргүүтэй Бразилчуудыг арай балчир байна гэж байсан билээ. Тэгвэл тэд одоо жинхэнэ ид насандаа ирлээ. Дасгалжуулагч Титегийн удирдсан залуус яван чангарсаар хамгийн ширүүн өрсөлдөгчтэй өнөөдөр тулахнээ. Бразилчууд эхний тоглолтод тэнцэж, удаах тоглолтод арай гэж ялалт байгуулж, Сербүүд болон Мексиктэй шилдэг тоглолтоо үзүүлсэн. Өнөөдөр тэдний учраа Бельгийн “Улаан чөтгөрүүд”.
Бельгүүд Бразилийг 1963 онд 5:1 харьцаагаар ганцхан хожжээ. Бусад 5 тоглолтод хожигдсон гэсэн үзүүлэлттэй байгаа. Гэвч өнөөдөр байдал өөр болжээ. Бельгийн шилдэг залуус “Шинэ Дэлхийн аварга” болох бүрэн магадлалтай хэмээн бүх мэргэжилтэнүүд санал нэгтэй байгаа. Чансаа доогуур хоёр багийг бут ниргэн, Англитай хоёрдугаар багаа тоглуулсан Бельгүүд Япончуудаас том сургамж авсан. Хамгаалалтаа чангалахгүй бол дэндүү сул байгааг Японууд харуулаад өгсөн. Р.Мартинес энэхүү сул талаа зассан эсэх нь өнөөдөр харагдана. Эс тэгвээс Бразилчууд хурдтай, хувийн чадвар ихтэй нөхдүүд. Энэ хоёр баг хоёул ур чадвар сайтай учраас өнөөдөр аль нэгнээ алдаа гаргавал өршөөхгүй. Нэймар-Коутиньогийн шоу болох уу? Э.Азар-Лукакугийн супер довтолгоо дийлэх үү? гэдэг шөнийн 02:00 цагаас Казаньд эхлэх тоглолтоос тодорхой болно.
Ч.Амартүвшин