Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Танилц: Авлига хороолол, S Outlest-ийг чөлөөлөхөд дайчлагдаж буй төрийн алба хаагчид юу ярив
Мэдээ

Танилц: Авлига хороолол, S Outlest-ийг чөлөөлөхөд дайчлагдаж буй төрийн алба хаагчид юу ярив

coolBy cool08/31/2023Updated:01/13/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай ШТС, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах S Outlet хоёр блок барилга, Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Акуа Гарден хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ.

Уг захирамжийн хэрэгжилтэд  гар бие оролцож байгаа төрийн албан хаагчид хэн болох? Юу ярьсныг хүргэж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн М.Бүжиллхам: Газрын тухай хуулийн 57.3 дахь заалтыг үндэслэн газар чөлөөлөх шаардах хуудсыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Шаардах хуудасны хугацаа дууссантай холбоотойгоор албадан чөлөөлөх ажлыг эхлүүлээд явж байгаа. “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн дөрвөн мянган ам метр талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 14 төмөр чингэлэг, гурван сэндвичин барилгыг буулгах ажлыг эхлүүлнэ гэсэн үг.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам: Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд жи констракшн” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт барьж байгаа “Aqua garden”-ий барилгуудаас хоёр блок нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “S outlet”, “Aqua garden”-ий барилгыг албадан буулгахтай холбоотой гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга: “Aqua garden” төсөл нь 2.9 га газрын 1.1 га барилгажих талбайтай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт орсныг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авна” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг: “2.9 га газраас 7844 ам метр газрыг хасаж, кадастрын зураг болон газрын гэрчилгээнд өөрчлөлт оруулж, мэдээллийн санд оруулах ажлыг хийнэ. Энэ дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авна” гэлээ.

Энэ шийдвэр бол нийт иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлын төлөө гэдгийг онцолж байв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.