…Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай
Энхрий цайлган бүсгүй минь… Хэдийнэ та бүхний сэтгэлд хоногшиж, чихэнд ээмэг мэт зүүгдсэн “Бүсгүй” уран бүтээлийг та бүхэн зүгээр нэг биш дуулж уншсан гэдэгт итгэлтэй байна.
Хурд хамтлагийн супер хит дуу болох “Бүсгүй” дуунаас сэдэвлэн бүтээсэн мелодрамын төрлийн бүтээл маргааш үзэгч олонд хүрэхэд бэлэн болжээ.
Киноны продюсер Д.Отгонбаяр, Хурд хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр, Ерөнхий найруулагч Л.Базарсад, Ерөнхий зураач Г.Гүенбаатар, Жүжигчин Г.Ариунболор нар хэвлэл мэдээллийнхэнд киноныхоо талаарх мэдээллийг өглөө. Тэд “Бүсгүй” УСК-аараа нийгэмд эерэг хандлагыг түгээж уран бүтээлээс хөглөгдсөн хайрын түүхийг толилуулахаар хичээн ажилласнаа онцлов.
Энэ оны хамгийн халуун, сэтгэл хөндүүрлэх, зүрх догдлуулах болзооны “Бүсгүй” уран сайхны кино 2025 оны 1-р сарын 16-аас буюу маргаашнаас бүх кино театруудаар гарч эхэлнэ.
Хайр, хөгжим, мөрөөдлийн замд хувь тавилангийн эргүүлэг хэрхэн нөлөөлөхийг. “Бүсгүй” уран сайхны киноноос таалан үзээрэй.