“Favway” уран бүтээлийн нэгдэл, Хүлэгү пикчерстэй хамтран бүтээсэн “Хүлээх өрөө” кино нээлтээ хийлээ.
Тодруулбал, “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчид болох Ж.Номингэрэл, С.Номин-Эрдэнэ, Ү.Ундрал, Б.Номин-Эрдэнэ нар зохиолыг нь бичиж, гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж буйгаараа онцлог юм.
Мөн ерөнхий найруулагчаар бидний мэдэх “Зүрхэнд гэрэлтэх од”, ”Содура” зэрэг кинонуудыг найруулсан Б.Жаргалсайхан ажилласан бөгөөд гол дүрд Ж.Номингэрэл, Х.Сумъяадорж, Б.Номин-Эрдэнэ нар тогложээ. Харин дүрүүдэд МУГЖ Б.Баатархүү, МУСТА А.Гэрэлцэцэг, МУСТА Г.Алтаншагай, Жүжигчин Ү.Ундрал нар тоглосон байна.
Анхны бүрэн хэмжээний киногоо нээсэн охиддоо томоос том амжилт хүсье.