Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх тул гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлүүлэх хүсэлтэй” хэмээн чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж буй.
Ж.Мөнхбат “Нүүрсний хэрэг”-ийн өмнөхөн гадаад улс руу оргон зайлжээ.
Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг НПГ-аас “УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбоотой хэргийг шалгаж байна. Эрэн хайж байна” гэжээ.