Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Шатахууны үнийг буулгах хүртэл жолооч нар минут тутам сигналдана
Фото

Шатахууны үнийг буулгах хүртэл жолооч нар минут тутам сигналдана

coolBy cool07/06/2018Сэтгэгдэл байхгүй6 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 95-99 хувийг нь ОХУ-аас, тэр дундаа Рофнефть компаниас хатуу валютаар худалдан авдаг. Ингэж нэг компаниас бүхэл бүтэн улсаараа хамааралтай явж ирснээр Роснефть компани Монголын Засгийн газар, нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудтай худалдааны гэрээ байгуулах, үнийн хэлэлцээрт ороход дандаа давуу талтай байж ирсэн гэсэн үг. Тийм учраас ОХУ бидэнд ямар үнээр шатахуунаа зарах вэ, тэр үнэ нь цаашид өсөх үү, ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа нэмэх үү гэх мэт асуудал Монголчууд бидний амьдралд шууд нөлөөтэй байж ирлээ.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шатахууны үнийн савлагаа, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд нийгмийг бухимдуулсан, ард олныг ядууруулсан олон ч удаагийн сөрөг үзэгдлүүд гарч байлаа. Хамгийн сүүлийнхээс нь санахад 2012 оны 1 дүгээр сард буюу Сү.Батболдын Засгийн газрын үед ганцхан шөнийн дотор Улаанбаатар хотын бүх шатахуун түгээгүүрт AИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр, дизель түлшний үнэ 240 төгрөгөөр нэмэгдэж байв. Тухайн үед хотын бүх шатахуун түгээх станцууд бүхэлдээ машины очерт дарагдаж, станцын танк дахь багахан нөөц автомашины банканд шилжиж, сүүлдээ “шатахуун дууссан” гэснээр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, улс орныг хамарсан дуулиан болсон юм. Маргаашаас нь “Шатахууны үнийн зөвлөл” гэх сүржин нэртэй утгагүй бүтэц хуралдаж, асуудал хальсаар Засгийн газар, УИХ-ын түвшинд хүрсэн.

Шахатуун гэдэг Монголчуудын хувьд стратегийн бараа. Шатахуун крант нээгээд өөрөө гоождоггүй. Шатахуун нэрдэг үйлдвэр манайд байхгүй юм чинь. Нүүрс, зэсээ зарж олсон хэдэн валютаараа шатахуунаа импортолж авдаг улс. Шатахуунгүй бол бүх амьдрал зогсоно. Тийм учраас тусгаар тогтносон улс л юм бол шатахуун гэх амьдралд шууд нөлөөтэй стратегийн барааны үнэ, хангамж нийлүүлэлтийг зохицуулах, эдийн засагт учруулах эрсдэлийг багасгах үүрэгтэй. Шатахууны үнэ гэдэг зүгээр нэг Эрээнээс ачиж ирсэн сөдөн куртканы үнэтэй огт адилгүй. Шатахууны үнээр дамжиж бүх бараа, үйлчилгээний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар муудаж, хувийн хэвшлийн өртөг зардал өсч ашигт ажиллагаа муудаж байдаг. Энэ бол баталгаа огт шаардлагагүй аксиом.

Тийм учраас шатахууны үнэ өссөн ч учир замбараатай, аль болох алгуур өөрчлөгддөг, иргэдийн амьджиргаанд үзүүлэх сөрөг нөлөө ядаж л саармагжиж очих ёстой байдгийг 2012 оны 1 сарын тэр үйл явдал Монголчуудад хангалттай нотолсон юм.

2013-2016 онд шатахууны үнэ нэг ч төгрөгөөр өссөнгүй. Иргэд, бизнес эрхлэгчдэд ийм тогтвортой үнийн орчин үнэхээр таатай байсан юм. Шатахууны үнэ ингэж тогтворжсон нь иргэдийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт 14 хувиас 1 хувь болж буурахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Сэтгүүлчид шатахуун түгээгүүрт очиж “Үнэ өссөн байна, бензин огт зарахгүй байна” хэмээн сурвалжлага хийдэг үе бүтэн 4 жил мартагдсан юм. Яагаад вэ?

Яагаад гэвэл эдийн засгийн хүндрэлийн үед дотоодын шатахууны үнийн өсөлтийг зах зээлийн зарчмаар зохицуулж иргэдийн амьжиргааг муутгахгүй байхад чиглэсэн Төрийн бодлого хэрэгжиж байв. Тэр бодлого нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” гэх Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нэг хэсгээр дамжин хэрэгжиж байлаа. Энэ хөтөлбөр хэрэгжиж байх үед үнэндээ шатахууны үнэ нэг ч төгрөгөөр өсөөгүй нь бодитой үнэн билээ. Монгол банк, Засгийн газартай хамтран Үнэ тогтворжуулах 3 жилийн хугацаатай хөтөлбөрийг 2013 оноос хийхдээ шатахууны үнийн бүтцийг задалж, асуудлын үр дагавартай нь биш, учир шалтгаантай нь тэмцэж эмчилж байсны үрээр 2013-2016 онд шатахууны үнэ тогтвортой байжээ.

Иргэдийн хэрэглэдэг шатахууны үнэд: Нэгд, Оросуудын зардаг үнэ; Хоёрт, Оросуудын экспортын татвар; Гуравт, валютын ханшийн өсөлт буюу ханшийн эрсдэл; Дөрөвт, шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгө, худалдааны санхүүжилтийн боломж бололцоо, түүний өртөг зардал, Тавд, шатахууны агуулах дахь нөөц; Зургаад, шатахууны онцгой албан татвар гэсэн 6 хүчин зүйл нөлөөлдгийг Монголбанк 2012 онд судалж гаргаж ирсэн байдаг. Ингээд “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк валютын ханшийн эрсдэлийг нь банкууд шатахууны импортын компаниудтай форвард хэлцэл хийх замаар бууруулах, шатахууны импортын компаниудад банкууд хөнгөлөлттэй хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээлийг төгрөгөөр олгох асуудлыг бодлогоор зохицуулжээ. Харин Засгийн газар шатахууны дотоодын нөөцийг 80-90 хоногт хүргэж нэмэгдүүлэх, гадаад зах зээлд үнэ буурах үед нь шатахууны онцгой албан татварыг сэргээж улсын төсөвт шатахууны үнэд ирээдүйд учирч болох эрсдэлийг бууруулах нөөц сан үүсгэх, шатахууныг зөвхөн Роснефтээс биш, Солонгос, Хятадаас авах зэрэг арга хэмжээг хариуцан хэрэгжүүлж байжээ. Оросуудын зардаг үнэ, Оросуудын экспортын татварт Монголчууд нөлөөлж чадахгүй тул түүнээс шалтгаалсан үнийн өсөлтийг дотоодын зах зээлд тавиу хугацаагаар, үе шаттайгаар, маш алгуурхан шингээж явах бодлого АН-ын үед хэрэгжиж байсан байна. Энэ талаарх бүх тайлан мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.

Гэтэл огцорсон ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, одоогийн ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед шатахууны үнэ 700 төгрөгөөр нэмэгдчихээд байна. А95 шатахууны үнэ литр нь 2050 болжээ. Дахин нэмэгдэхээр байна. Үүний шалтгааныг олох их энгийн. Төр зохицуулалт хийх шаардлагатай. Монгол Улс бензин, түлшний асуудалд 2012 оны 1 сар шиг ороход дараах хүчин зүйл шууд нөлөөлж байгаа юм. Үүнд:

Дэлхийн зах зээлд нэг баррель нь 30 доллар байсан нефтийн үнэ 70 доллар болж өссөн. Цаашид ч өсөлт хадгалагдана.
Оросуудын Монголд зардаг шатахууны хилийн үнэ ганцхан жилийн дотор 15 хувиар өсчихсөн.
АН-ын үед валютын ханш 2000 төгрөг дээр ирээд тогтворжсон бол МАН-ын үед 2500 болж огцом суларсан. Ханшийн эрсдэлийг бууруулж өгдөг арга хэрэгслийг нь МАН улс төржөөд байхгүй болгочихсон.
Шатахууны компаниудын нөөц АН-ын үед 80-90 хоногийн хэрэгцээг хангах түвшинд байсан бол одоо МАН-ын үед 30 хоног хүрэхтэй үгүйтэй болжээ. Шатахууны агуулахын нөөц ингэж буурахад шатахууны компаниуд эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон нь шууд нөлөөлсөн.
Дэлхийн зах зээлд үнэ буурч байх үед шатахууны онцгой албан татварыг нэмж хуримтлал үүсгэдэг, харин дэлхийн зах зээлд үнэ өсөх үед татвараа бууруулж, өмнө үүсгэсэн хуримтлалаар үнийн өсөлтийг зохицуулдаг дэлхий нийтийн жишгийг МАН эвдээд, 100 хувь эсрэгээр нь үйлдчихсэн. Тэд дэлхийн зах зээлд үнэ өсч байхад шатахууны онцгой татварыг нэмэгдүүлж дотоодод үнийн огцом өсөлт бий болох эрсдэлийг өөрсдөө бий болгов.
Шатахуун зарахгүй байна, хязгаарлалттай зарж байна, 95 гэчихээд 92 шахаж байна, 92 гэчихээд 80 шахаж байна, 80 хийсэн машины цагаан гол дугараад байна, Цагаан сар болж байхад хэрэглээний барааны үнэ нэмэгдчихлээ, Засгийн газар ОУВС-гийн нэр барьж татвараар дарамтлаад, үнийн өсөлтөөр боомилоод ард иргэдийг ядууруулж байна, хүмүүсийг ямар ч худалдан авах чадваргүй болгож байна гэх нийгмийн бухимдал өнөөдөр хэвийн үзэгдэл болсон байна.

Эрх баригчид ингэж учраа мэдэхгүй эргүүтэхийн оронд бензиний үнийг тогтворжуулж бууруулах ёстой гэж Ардчилсан намын Зам тээврийн бодлогын зөвлөл Монгол Улсын Засгийн газар болон эрх баригч МАН-д дараах шаардлагыг хүргүүлж байна.

21 аймаг 9 дүүрэгт байрлах шатахуун түгээх станцуудаар түгээгдэж буй бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг хямдруулахыг шаардаж байна.
Эрх баригч намын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно…” гэсэн амлалтаа биелүүлэхийг шаардаж байна.

Иймд тус зөвлөл 2018.07.09-ны өдрийн 12:30 болон 18:30 цагуудад 1 минутын турш өөрсдийн машины дуут дохиог төв зам дээр дуугаргаж, шатахууны нэмэгдэлд тодорхой арга хэмжээ авахын төлөө нэгдэхийг иргэдээс уриалж байгаа юм байна.

Зам тээврийн бодлогын зөвлөл

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.